Хуурамч мөнгөн дэвсгэртээр үйлчлүүлэх тохиолдол гарч байна

2020 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр банканд гүйлгээ хийж байсан иргэн “А”-аас хуурамч мөнгөн дэвсгэрт илэрсэн гэх дуудлага, мэдээллийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа юм. Иймд иргэд та бүхэн сар шинийн баярынхаа бэлтгэлийг ханган өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн худалдан авч, бэлэн мөнгөөр гүйлгээ хийхдээ мөнгөн дэвсгэртийн чанар байдлыг сайтар ажиглаж, нягтлах шаардлагатайг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна!

БСШУСЯ: Салбарын ажилтны маань үр хүүхэд золгүй байдлаар эндэж, таалал төгссөнд харамсаж байна

Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн насны хүүхдийн амьдрах, аюулгүй орчин бүрдүүлэх, тэднийг асран хамгаалах үүргээ төрийн бүх байгууллага, эцэг, эх, асран хамгаалагч нар байнга тасралтгүй, чин сэтгэлээсээ хэрэгжүүлэхийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас уриалж байна.

Д.Цогтбаатар: Монгол Улс хүлээсэн үүргээ тууштай биелүүлэх нь чухал

Парис хотноо ЮНЕСКО-ийн төв байранд зохион байгуулсан, ЮНЕСКО-ийн Ерөнхий Бага хурлын 40 дүгээр чуулганы үеэр Монгол Улс тус байгууллагын Нийгмийн өөрчлөлтийн удирдлага хөтөлбөрийн Засгийн газар хоорондын зөвлөлийн сонгуульд нэр дэвшиж уг зөвлөлийн гишүүн, мөн зөвлөлийн товчооны дэд ерөнхийлөгчөөр тус тус сонгогдсон зэрэг тус комиссын 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан томоохон ажлууд бодит ажил хэрэг болсныг сайшаан тэмдэглэв.

Б.Баатархүү: Яллагдагч Б.Махбалыг цагдан хорих хугацаа дууссан гэдэг ташаа мэдээлэл

Нийслэлийн прокурорын газраас 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг мөрдөн байцаалтанд буцаасныг 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч Мөрдөн байцаах албанаас холбогдох ажиллагааг хийж прокурорын хяналтад хэргийг энэ долоо хоногт шилжүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа.

Азийн хөлбөмбөгийн холбоо мэдэгдэл гаргалаа

Азийн Хөлбөмбөгийн Холбоо “AFC Cup-2020” тэмцээний урьдчилсан шатны тоглолтууд болох Туркменистаны “FC Ахал” болон Киргизийн “FC Нэфчи, Монголын “Улаанбаатар Сити” болон Тайваний “Тайпауэр Компани” багуудын тоглолт товлосон өдрөө буюу 2 сарын 5-ны өдөр явагдаагүй болохыг мэдээлж байна.

"U money" картын хоёр сая төгрөгийн сугалааны тохирлыг энэ сарын 12-нд явуулна

Картын дугаарын сүүлийн дөрвөн орон таарсан 100 хүртэлх азтанд нэг сар нийтийн тээврээр хязгааргүй зорчих эрх бэлэглэх бөгөөд сүүлийн таван орон таарсан 10 азтанд 500.000 төгрөг, зургаан орон таарсан нэг азтанд хоёр сая төгрөгийн урамшуулал олгох юм байна.

130 га газрыг нийтийн эдэлбэр газар болгоно

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тусгай хэрэгцээнд авч нийтийн эдэлбэр газарт орсон байршлуудын мэдээллийг тухайн дүүрэг хороодын иргэдэд өгч ажиллах үүргийг нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд даалгалаа.

Г.Нэргүй: Утаа мэдрэгч дуугарах үед арга хэмжээ авалгүй унтрааснаас угаартах явдал гарч байна

Угаарын хийнд хөнгөн хэлбэрээр хордлоо гэх дуудлагын дагуу мэргэжлийн байгууллагынхан очиж шалгалт хийхэд яндангийн сойлтоо хаасан, зуух ханан пийшингийн холбоос засвартай, битүүмжлэл муу, яндангаа хөөлөөгүй, үнс дүүрсэн зэрэг иргэдийн өөрсдийн аюулгүй байдлаа хангаагүй байдлаас үүдэж угаарын хийнд хордох шалтгаан болж байгааг мөн дурдлаа.

Н.Баярсайхан нарын ялыг хөнгөдсөн гэж үзжээ

Д.Хандсүрэн, М.Нарангэрэл нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байна.

Сургалтын төвийн үйл ажиллагааг зогсоож, торгууль ногдуулжээ

Шалгалтаар тус сургалтын төвийн багш сургалтын үйл ажиллагаа явуулан, давтлага өгч байсан зөрчлийг илрүүлж, Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу торгох шийтгэл оногдуулсан байна.