Бусан дахь Консулын газарт болон голомтод амьдарч буй монгол иргэдэд амны хаалт хандивлажээ

“Хилийн чанад дах Монголчуудын зөвлөл”-өөс санаачилан халдварын голомтын бүсэд байгаа монгол иргэддээ зориулан 300 ширхэг амны хаалт, мөн Бусан дахь Консулын газарт 100 ширхэг амны хаалт хандивласныг “Солонгос дах Монгол эмэгтэйчүүдийн холбоо”-ны тэргүүн П.Майнбаяр ЭСЯ-ны Консулын хэлтсийн дарга Л.Хаш-Эрдэнэд гардуулав.

Бусдын нас барсан гэрчилгээний хувийг ашиглан нийслэл рүү нэвтрэхийг завджээ

Иргэн "Х" нь Улаанбаатар хот руу нэвтрэхийн тулд бусдын нас барсан гэрчилгээний хувийг ашиглан хуурамчаар бичиг баримт бүрдүүлэн аймгийн Онцгой байдлын газарт өгчээ.

Жүжигчин М.Баярмагнай 10 мянган бээлий хандивлав

Гавьяат жүжигчин М.Баярмагнай хандивын аянд нэгдэж Япон улсад үйлдвэрлэсэн, халдвар хамгаалалтын 10 мянган бээлийг Эрүүл мэндийн яаманд хандивлалаа.

Алтанбулаг боомтоор дамжин орж ирсэн найман иргэнийг тусгаарлажээ

Эдгээр иргэнийг улсын хилээр нэвтрэх үед Мэргэжлийн хяналтын байгууллагаас хяналт тандалт хийж, сэжигтэй хоёр иргэнийг тусгаарлан аймгийн Халдвартын тасагт шилжүүлэн, зургаан иргэнийг Алтанбулаг дах Тусгаарлах байранд байрлуулан ажиглалтад аваад байна.

Улсын байцаагчийн нэрээр луйвар хийхийг оролджээ

Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нийтийн хоолны газарт улсын байцаагчийн ажлын хувцас өмсөж үнэмлэх үзүүлсэн, өөрийгөө Сэрэнжав гэж танилцуулсан этгээд шалгалтаар явж байгаагаа хэлжээ.

Тагнуулын Ерөнхий Газраас мэдээлж байна

БНСУ-ын хувьд Хятадын Хубэй мужаас ирэх зорчигчдыг хилээр нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргасан бөгөөд одоогоор Хятадын бусад мужид ийм төрлийн хориг тавих төлөвлөгөөгүй байгаагаа мэдэгдсэн. Харин Ерөнхийлөгч Мүүн Жэ Инийг хилийн хориг тавихыг шаардсан өргөдөлд 700 мянга гаруй хүн гарын үсэг зураад байна.

Шалган нэвтрүүлэх товчоодод тээврийн хэрэгслийг ухаалаг системээр бүртгэлжүүлж байна

Ингэснээр зорчигчдын хөдөлгөөнийг бүртгэлжүүлж, халдвар гарсан тохиолдолд тухайн халдвар тээгчийн харилцсан хүмүүсийг олж тогтоох, иргэдийн дотоодын шилжилт хөдөлгөөнийг хянах, бүх талын эрсдлээс урьдчилан сэргийлэх боломжтой юм.

Xүнс тээвэрлэсэн автомашиныг нийслэл рүү нэвтрүүлж байна

Нийслэлчүүд, иргэд та бүхэн төр засгийн гаргасан шийдвэр зөвлөмжийн дагуу иргэний үүргээ биелүүлж мэргэжлийн хяналт, онцгой байдлын алба, хүн болон мал эмнэлэгтэй хамтран ажиллаж болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг уриалж байна.

"Эрсдэлт цаг үеийг амжилттай даван туулж чадна гэдэгт итгэлтэй байна"

Монгол Улсын онцгой комиссоос дараах уриалгыг ард түмэндээ хандан гаргалаа.

Иргэн Г.Загдааг хоёр сая төгрөгөөр торгожээ

Тэрбээр өнгөрсөн нэгдүгээр сарын 22-23-ныг шилжих шөнө охинтойгоо уулзахаар ирсэн эмэгтэйг хэл амаар доромжилж, олон нийтийн сүлжээгээр бичлэг хийж тараасан юм.