З.Мэндсайхан: Хар тамхи, мансууруулах бодисын хууль бус эргэлттэй тэмцэх чиглэлээр холбогдох албадыг бэхжүүлнэ

Засгийн газраас 2026 оны 08 дугаар сарын 31-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэг байв. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул Байнгын хорооны санал дүгнэлтийг Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.

Хуралдаанаар хэлэлцсэн гурав дахь асуудал нь Засгийн газраас 2026 оны 08 дугаар сарын 31-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2027 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлэг байв.

Сангийн сайд З.Мэндсайхан танилцуулгадаа, цахим гэмт хэрэг болон хар тамхи, мансууруулах бодисын хууль бус эргэлттэй тэмцэх чиглэлээр холбогдох албадыг бэхжүүлэх, орон тоо, урсгал зардлыг тооцон төсөвт тусгалаа. Мөн Гэр бүлийн хэрэг хянан шийдвэрлэх, эвлэрүүлэн зуучлахтай холбоотой хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд шүүхийн байгууллагын орон тоо, цалин хөлсний зардлыг төсвийн төсөлд нэмж тусгасан гэв.

 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Тулга, С.Эрдэнэболд, Х.Баасанжаргал, Х.Тэмүүжин нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Гишүүд хууль сахиулах байгууллагын орон тоо, ажлын ачаалал, иргэдийн аюулгүй байдал, шүүхийн үйл ажиллагааны нөхцөл, төсвийн үр дүнг хүний эрхэд суурилсан шалгуураар үнэлэх асуудлыг хөндөж, зарчмын зөрүүтэй саналуудын томьёоллоор санал хураалаа. Хэлэлцүүлгийн талаарх санал, дүгнэлтийг холбогдох Байнгын хороодод хүргүүлэхээр болов.