С.Амарсайхан: Төрийн алба авлигын “хар авдар”-тай болсон

Худалдан авах ажиллагаа ямар үе шаттай, хэрхэн зохион байгуулагддаг хийгээд, цахимаар тендер зохион байгуулах ажил өдгөө ямар түвшинд байгааг олон нийтэд нээлттэй, шууд дамжуулан үзүүлэв.

"Эрдэнэс Тавантолгой" компани төлөвлөгөөгөө 25 орчим хувиар давуулан биелүүлжээ

"Эрдэнэс Тавантолгой" компанийн хувьцааны ногдол ашгийг тараахгүй байхаар шийдвэрлэжээ. Иргэдэд олгох ногдол ашгийг тараахын оронд уг мөнгөөр томоохон төслүүд буюу төмөр замын төслийг санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн тухай тус компанийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг мэдэгдлээ. Тодруулбал, "Эрдэнэс Тавантолгой" ХК 2019 онд төсөвлөсөн үйл ажиллагааны зардлуудаа танаснаар 700 орчим тэрбум төгрөгийг том төслүүдээ санхүүжүүлэхэд зарцуулах боломж бүрдсэн аж.

Монголын үндэсний морин уралдааны холбооны ерөнхийлөгч Ж.Гомбожав боллоо

Энэ үеэр холбооныхоо дүрэм, удирдлага, зохион байгуулалт, бүтцийг хэлэлцэж, холбооны ерөнхийлөгчөөр “Монгол адуу” нийгэмлэгийг үүсгэн байгуулагч, Ардын их хурлын дарга асан Ж.Гомбожав нийт төлөөлөгчдийн 98,1 хувийн саналаар сонгогдсон юм

Хотын даргын үдийн цай

Ажлын ихийг хийдэг ч авдаг цалин нь бага байдаг гэдгийг би хувьдаа сайн ойлгож байгаа, цаашдаа хот тохижилтын ажилчдын ажлын ачааллыг хөнгөвчлөх, бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр анхааран, цэвэрлэгээ үйлчилгээ, усалгааны зориулалтын тоног төхөөрөмж, техник хэрэгсэл авч үйлчилгээнд нэвтрүүлнэ.

5486 хүүхэд шүдээ үзүүлж эмчлүүлсэн байна

“Эрүүл хүүхэд-Эрүүл шүд" Үндэсний хөтөлбөрийн хэрэгжиж эхэлснээр Улсын хэмжээнд төрийн өмчийн 31, хувийн хэвшлийн 199 шүдний эмнэлэг хүүхдийн шүд эмчилж зөвлөгөө өгч байна.

41 байршилд явган хүний зам гаргалаа

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас “Явган хүний зам” аяны хүрээнд Баянгол дүүрэгт 12, Баянзүрх дүүрэгт найм, Сүхбаатар дүүрэгт тав, Чингэлтэйд тав, Хан-Уулд нэг, Сонгинохайрхан дүүрэгт 10 буюу нийт 41 байршилд зөвшөөрөлгүй тавьсан төмөр хашаа, хайс, контейнер, өргөтгөл зэргийг буулгаж, явган хүний зам талбайг чөлөөллөө гэж нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас мэдээлэв.

Кёкүшюзан Д.Батбаярыг залилангийн хэргээр шалгаж байна

Д.Батбаяр гэх хүнтэй холбоотой гомдол иргэдээс ирсэн. Хэрэг бүртгэл нээж шалгаад залилан хийсэн нь тогтоосон учир цагдаагийн байгууллагад шилжүүлсэн. Албан тушаалтнууд оролцсон албан тушаалын байдлаа ашигласан байж магадгүй гэсэн гомдол ирсэн учир цагдаагийн байгууллагад шилжүүлэх саналаа гаргасан

Хурандаа генерал С.Лувсангомбо: Түүх, соёлын дурсгалт газрыг хэвээр авч үлдэх нь чухал

Нийслэл Улаанбаатар маань их сайхан том хот болжээ. Анх Богд уулыг тойрсон ерөнхий төлөвлөгөөтэй байсан юм. Одоо нэлээд төлөвлөлт, зохион байгуулалтууд өөрчлөгдөж, их олон барилга байгууламж баригдсан байна.

Шилийн богдод түймэр тавьсан байж болзошгүй таван иргэнийг саатуулжээ

Шилийн богд ууланд гал түймэр тавьсан байж болзошгүй Улаанбаатар хотын харьяат нэг автомашинтай, таван иргэнийг олж тогтоон саатуулж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн байна.

Хурууны хээгээ уншуулдаг болсноор иргэд цаг зав, санхүүгээ хэмнэж байна

Нэгдсэн төвийн үйлчилгээнд төрийн мэдээлэл солилцооны систем нэвтрүүлснээр хэд хэдэн үр дүн гарна гэж тооцсон нь биеллээ олжээ. Нэгдүгээрт, үйлчилгээний хугацааг багасгаж, иргэдийн цагийг хэмнэнэ. Хурууны хээ уншигч төхөөрөмжийг ашигласнаар төрийн мэдээлэл солилцооны системээс иргэний мэдээллийг татдаг аж. Ингэснээр албан хаагч иргэний мэдээллийг шивж бүртгэх шаардлагагүй болж байгаа юм. Хоёрдугаарт, үйлчилгээ авахад шаардах баримт бичгийн тоог бууруулж, иргэдээс гарч буй зардлыг багасгана. Төрийн мэдээлэл солилцооны системээс татсан иргэний мэдээллийг албан хаагч өөрийн компьютероос хэвлэн баримт бичгийн бүрдүүлэлтэд хавсаргадаг байна. Өөрөөр хэлбэл, иргэний үнэмлэхээ хуулбарлаж зардал гаргах шаардлагагүй болж байгаа юм.