Үндэсний их баяр наадмын түрүү бөхөд “Тоёота цом” гардуулна

“Тоёота цом” нь шилжин явахгүй бөгөөд монгол хүний цог золбоо, хийморь лундааг тэтгэхийг бэлгэшээн тэнгэр, газрын дөрвөн хүчтэнг урласан суурин дээр буян тогтож, өсөж арвижихын бэлгэдэл болсон мөнгөн аягыг байрлуулан үндсэн цомын хэлбэрийг гаргажээ. “Тоёота Сэйлс Монголиа” компанийн захирал Курахаши Тоширо “Тоёота мотор корпораци нь Улсын баяр наадмыг дэмжиж, түнш болж ажиллаад зургаа дахь жилээ угтаж байна. Үндэсний их баяр наадмын түрүү бөхөд тусгайлан зориулагдсан энэхүү цомыг Монголдоо анхдагч, монгол дарханы урлагийн өвөрмөц бүтээл байлгахыг хичээсэн. Биднийг дэмжин ажилладаг та бүхэнд баярлалаа” хэмээв.

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулахыг анхааруулж байна.

Эрүүл мэндийн анхны тусламж үзүүлэх чадвартай боллоо

Сургалт “Анхны тусламж”, “Ажлын байрны эрүүл ахуй”, “Ажлын байрны сэтгэл зүй” сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан бөгөөд сургалтад хамрагдсан алба хаагчид нь эрүүл мэндийн чиглэлээр давхар үүрэгжин томилогдон ажиллах юм.

Их хэмжээний сум нэвтрүүлэхийг завджээ

Ангийн бууны сум нь эрх бүхий байгууллагын тусгай зөвшөөрлөөр импортлох тарифын бус хязгаарлалт тогтоосон бараа юм.

Архангай аймгийн эрчүүдийн наслалт аймгуудын дунджаас доогуур үзүүлэлттэй байна

Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн чиглэлээрх илтгэлүүдэд зонхилон тохиолдох өвчлөл, нас баралт, дундаж наслалт, өвчлөлийн шалтгаан зэрэг асуудлыг нэлээд дэлгэрэнгүй, тоон үзүүлэлттэй тодорхой мэдээллүүдийг өгч байв. Аймгуудын эрэгтэйчүүдийн дундаж наслалтыг харахад Архангай аймгийн эрэгтэйчүүдийн наслалт эмэгтэйчүүдийнхээс 4 нас 5 сараар зөрүүтэй байгаа нь аймгуудын дунджаас доогуур үзүүлэлттэй байгаа юм. Гэсэн хэдий ч эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн үзлэгт хамрагддаггүй төвөгшөөдөг, өөрийгөө хайрлахгүй хайхрамжгүй хандлага гаргадаг зэрэг нь өвчнийг хүндрүүлэх, цаашлаад нас барахад хүргэдэг байна. Иймд эрчүүдийн эрүүл мэндийн стратегийг хэрэгжүүлэхэд орон нутгаас санхүүгийн дэмжлэг үзүүлэх, эрчүүдийн эрүүл мэндийн үзлэгт хамрагдах хандлагыг өөрчилж, мэдлэг олгох, дадлага болгох нөлөөлөл, сургалтуудыг явуулах, дараагийн дугаарт хаанаа юу нь болохгүй байна, цаашид ямар арга хэмжээ авч ажиллах вэ гэдгийг тодорхойлоход судалгаа маш чухал юм гэдгийг ярилцлаа.

600 ширхэг Жор-40, Жор-50 эмийг устгалд оруулжээ

Үйлдвэрлэгч болон дуусах огноо зэрэг нь тодорхойгүй Жор-40, Жор-50 нунтаг хэлбэрийн эмийг борлуулдаг, хуурамч Сэтгэцэт нөлөөт эмийн жороор эм олгосон зэрэг зөрчлүүдийг илэрлээ. Улсын байцаагчийн акт үйлдэн хаяг шошгын зөрчилтэй нийт 600 ширхэг цаасан ууттай Жор-40, Жор-50 эмүүдийг устгуулахаар хураан авч, найруулсан болон дуусах огноо тодорхойгүй усан эмүүдийг газар дээр нь устгууллаа.

Дэлхийн хүн ба шим мандлын хөтөлбөрт Хөвсгөл нуурыг бүртгүүлнэ

Хөвсгөл нуурыг Хүн ба шим мандлын хөтөлбөрт бүртгүүлсэнээр Монгол улсын төдийгүй дэлхийн цэнгэг усны нөөцийн 0.4 хувийг бүрдүүлж байгаа уг газрыг экосистемийн хүрээнд хамгаалах, хүн болоод байгалийн харилцан зохилдлогыг хангах Хөвсгөл нуурын олон улсын ач холбогдлыг нэмэгдүүлэх, хадгалалт хамгаалалтыг сайжруулахад чухал ач холбогдолтой юм.

100 айлын авто замыг хэсэгчлэн хааж, шинэчлэн засварлана

Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Б.Индра “100 айлын 1.6 км авто замын зорчих хэсгийн өргөн нь 12 метр, хоёр талаараа явган болон дугуйн замтай, ногоон байгууламжтай, гэрэлтүүлэгтэй, ус зайлуулах хоолойтой иж бүрэн зам байх болно. Энэ хавиар үйлчилгээний газрууд ихтэй, суурьшлын бүс учраас нэг мөсөн хаалгүйгээр гурван хэсэг хувааж хаах болсон. Зам барилгын ажлыг графикт хугацаандаа дуусгах үүднээс хүн, хүч, техник хэрэгслээ 100 хувь бэлэн болгосон байгаа. Нийт 3.4 тэрбум төгрөгөөр барина. 100 айлын зам доогуур маш олон шугам сүлжээ бий. Үүнийг хүчитгэх, заримыг нь зайлуулах, тунелийн системд оруулах зэрэг олон ажлууд хийгдэнэ. Үүний дараа дахин шугам сүлжээний ажил хийгдэхэд замаа эвдэж, хуулах шаардлага гарахгүй. Мөн борооны ус зам дээр тогтдог байдал цаашдаа энэ зам дээр огт гарахгүй. Түүнчлэн хотын мэдэлд байгаа нийтийн эзэмшлийн газар дээр зогсоолын тоог нэмэгдүүлж, шинээр барина” гэв.

Саппорогийн ТҮЦ-үүдийг буулгаж гацуур тарьжээ

Өмнө нь Баянзүрх дүүргийн Сансарын тойргоос Зүүн 4 зам хүртэлх зөвшөөрөлгүй 27 ТҮЦ-ийг нүүлгэж мөн адил бортоготой гацуур модоор орчныг тохижуулж байсан билээ.

Монгол Улсад анх удаа 43 орны төлөөлөгч чуулна

Дэд бүтцийг сайжруулахад нийслэлээс анхаарч 136 гудамж, 11900 м2 хэвтээ замын тэмдэглэгээ хийсэн. Дуут гэрлэн дохиог гурван газар нэмж байрлуулан гаднаас ирж буй зочдыг хил, гаалиар хүндрэл, саадгүй нэвтрүүлэх, тэдгээр иргэдийн туслах хэрэгсэл, зайлшгүй биедээ авч явах шаардлагатай.