Аврагчдыг тусгай зориулалтын хувцсаар хангахаар болжээ

х таатай орчин бүрдүүлж, жишиг бүс болгохоор төлөвлөж байна. Гамшиг, осолтой тэмцэх, эрэн хайх, аврах ажиллагаанд зайлшгүй шаардлагатай тусгай зориулалтын хувцас авах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг зөвшөөрөв. ОБЕГ-ын гал унтраах тусгай зориулалтын техник, тоног төхөөрөмжийн хангалт 50 хувь, алба хаагчдын тусгай зориулалтын хувцас, багаж хэрэгслийн хангалт 30, холбоо, зарлан мэдээллийн техник хэрэгсэл 22, аврах тусгай зориулалтын багаж хэрэгслийн хангалт 15 хувьтай байна

Тарваган тахал өвчний эсрэг дархлаажуулалтыг ирэх сарын 1-нд эхэлнэ

Тарваган тахал өвчний эсрэг дархлаажуулалтыг ирэх сарын 1-10 хүртэл улсын хэмжээнд зохион байгуулахаар болжээ. Энэ хүрээнд 21 аймгийн Эрүүл мэндийн газар, есөн дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд 32400 хүн тун вакцин хүргүүлсэн байна.

Гудамжнаас хайрцагтай нярайн цогцос олджээ

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт хайрцагтай нярай хүүхдийн цогцос гудамжнаас олдсон хэрэг гарчээ.Тодруулбал, энэ сарын 25-ны оройн 20 цагт цагдаагийн байгууллагад “Гудамжинд хайрцагтай нярай хүүхдийн цогцос олдлоо” гэх дуудлага ирсэн байна. Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид Чингэлтэй дүүргийн 16-р хорооны Согоотын 60-р гудамжинд нярай хүүхдийн хайрцагтай цогцос олдсон байна. Нярай нь Архангай аймагт оршин суух хаягтай 20 настай Э-ийн төрүүлсэн хүүхэд, өвчний улмаас нас барсан гэжээ.

Нисэх онгоцны шинэ буудлын төслийг хэрэгжүүлнэ

Засгийн газрын хуралдаанаар “Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын менежмент төсөл”-ийг “хөрөнгө оруулах-ашиглах-шилжүүлэх” нөхцөлөөр Монгол, Японы хамтарсан компанитай концессын гэрээ байгуулахыг зөвшөөрөв.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн түрээсийн орон сууцны квотыг нэмэгдүүлэхээр судалж эхэлнэ

Нийслэлийн Засаг даргын орлогч, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөлийн дарга Ж.Батбаясгалан “Эдгээр иргэдийн саналыг төлөвлөгөөний төсөл болон түрээсийн орон сууцны журамд тугах тал дээр холбогдох албаныхан анхааран ажиллах хэрэгтэй. Цаашдаа нийслэлийн Орон сууцны корпораци олон нийтийн телевизээр мэдээлэл хийхдээ албан ёсоор дохионы хэлээр хийж бай. Манай зөвлөл хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжиж ажиллахаас гадна тэдний эрхийг хангах тал дээр хяналт шалгалт хийх бүрэн эрхтэй. Ялангуяа 972 айлын түрээсийн орон сууцны хөтөлбөр хэрэгжээд эхлэхэд батлагдсан журмын дагуу хуваарилагдсан хэсэг дэх орон сууцнууд дээр хамтарсан хяналт тавьж ажиллахыг төлөвлөгөөний төсөл дээрээ нэмж тусга. Хэрэв зураг төслийн дагуу хийгдээгүй бол хариуцлагын асуудлыг ярих хэрэгтэй” хэмээн холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.

Автозамыг гурван бүсэд хуваах саналыг иргэдээс авч байнас

Улаанбаатар хотын авто машин хэрэглэгчид өдөрт 1 цагийг, жилд 45 хоногийг зам дээр түгжирч өнгрөөдөг болохыг судалгаагаар тогтоосон. Түүнчлэн Замын хөдөлгөөнд өдөрт 5 цагийн турш оролцдог иргэдийн 79.2 хувь нь зорилтот ажлынхаа 3/1 буюу 37 хувийг л амжуулдаг хэмээн хариулсан байдаг.

Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна

Голын ойролцоох эрэг, татамд барихгүй, суурьшихгүй байх, голын салаа, үерийн аманд отоглож хоноглохгүй байх, үерийн ус зайлуулах суваг шуудуу, далан хашлага барих зэргээр үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Хотын дарга сурагч солилцооны хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүдтэй уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Денвер хотын “Луби-Женкинс сурагч солилцооны хөтөлбөр”-т хамрагдсан хүүхдүүдийг хүлээн авч уулзлаа. “Зориг сан”-аас Улаанбаатар-Денвер эгч дүү хотуудын зөвлөлтэй хамтран "Луби-Женкинс сурагч солилцооны хөтөлбөр"-ийг санаачлан 14 дэх жилдээ хэрэгжүүлж байгаа аж. Уг хөтөлбөр нь ахлах ангийн сурагчдыг сонгон шалгаруулж, тухайн сурагчдад найман сар төрөл бүрийн сэдвээр сургалтад хамруулж, бичил төсөл хэрэгжүүлдэг байна. “Төсөлд хамрагдсан сурагчдаас шилдэг тав нь зуны амралтаараа АНУ-ын Денвер хот руу соёл, боловсролын солилцоогоор явах гэж байна. Денвер хотоос таван сурагч, нэг багшийн хамт зургаадугаар сард 14 хоногийн хугацаатай Монгол улсад сурагч солилцооны шугамаар зочлон ирж, харилцан туршлага солилцсон” хэмээн “Зориг сан”-ийн ажилтан Б.Гэрэлмаа танилцууллаа.

Машин өнхөрсний улмаас нэг хүн нас баржээ

Энэ сарын 21-ний өдрийн 00.50 цагийн орчимд Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ баг “Хөх хошуу” гэх газар Kia Frontier маркийн автомашин өнхөрч жолооч 24 настай, эрэгтэй М нь Isuzu Forward, Kia Frontier автомашинуудын дунд хавчуулагдан нас баржээ.

Мэргэжлийн сумо бөхийн Нагоя башёгийн банцүкэг зарлажээ

Японы мэргэжлийн сумо бөхийн холбооноос долдугаар сард Нагоя хотноо болох тэмцээний банцүкэг зарласан бөгөөд зүүн жигүүрийг 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд манлайлж, 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал барууны манлайд бичигджээ. Хакүхогийн Их аварга цолтой 72 тэмцээнд зодоглосон амжилтаар түүхэнд нэгдүгээрт жагсдаг бол Какүрюү Их аварга /Ёкозүна/ цолтой 32 башёд барилдсан нь 10-т бичигдэх амжилт юм байна.