Зөвлөмж мөрдөөгүйгээс 60 настай эмэгтэй гэртээ угаартаж, амиа алджээ

НМХГ болон холбогдох газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэн “Энэ сарын 20-оос өнөөдрийг хүртэлх хугацаанд шалган нэвтрүүлэх товчоодод түүхий нүүрс тээвэрлэх асуудал гараагүй. Харин зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдэд 517 тонн тээвэрлэгдэн орж ирлээ. Энэ сарын 20-эд мэдээлэл хийснээс хойш 60 настай А гэгч эмэгтэй гэртээ угаартаж амиа алдсан хэрэг алдлаа. Тухайн айлын галлагаанд хяналт хийж үзэхэд яндангийн хаалтыг бүрэн хаасан, энгийн зуухтай байсан.

Шүүх эмнэлгийн дүгнэлт 14 хоногийн дараа гарна . Сайжруулсан түлш өнөөдрийг хүртэл түлж байгаа гаднын улсад өндөөрийг хүртэл амиа алдах, угаартах эрсдэл гардаг юм байна. Тиймээс утаа шүүгч суурилуулдаг. Хамгийн гол нь төрийн байгууллагаас өгсөн заавар зөвлөмжийг зөрчсөн тохиолдолд угаартах явдал гарсаар байна. Сайжруулсан түлш түлж байгаа тохиолдолд заавал галлагааны бүрэн бүтэн байдлыг хангаарай. Мөн энэ долоо хоногтоо багтаад 65 мянган мэдрэгчийг тараах ажлыг зохион байгуулна” гэлээ.