З.Мэндсайхан: Xуулийн төслийг дэмжих боломжгүй
Боловсролын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд
Засгийн газраас өгч буй саналыг Сангийн сайд З.Мэндсайхан танилцуулав. Боловсролын салбарын багш, ажиллагсдын цалин хөлс, эдийн засгийн болон нийгмийн баталгаатай холбоотой хэд хэдэн зохицуулалт туссаныг тэрбээр дурдаж, эдгээр арга хэмжээний зардлын нарийвчилсан тооцоог хийлгүйгээр салбарын санхүүжилтийн ДНБ-ий 7-гоос доошгүй хувь, эсвэл улсын төсвийн нийт зардлын 20-оос доошгүй хувьд хүргэхээр тусгасан нь улсын төсөвт ойролцоогоор 2.2 их наяд төгрөгийн нэмэлт зардал шаардагдах тооцоо гарч буйг хэллээ. Мөн Монгол Улсын 2027 оны төсөвт хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой зардалд тусгагдаагүй, Засгийн газар төрийн албан хаагчийн цалин хөлс, нийгмийн баталгааг зохицуулсан салбар салбарын хууль тогтоомжийг хүчингүй болгож байгаа тул Боловсролын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжих боломжгүй гэж үзсэн байна.
Түүнчлэн Сангийн сайд, боловсролын салбарт 2022 оны төсвийн жилээс эхлэн орцод бус гарцад суурилсан гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоог хэрэгжүүлж буйг мэдээлж, салбарын хуулиар ажилчдын нийгмийн баталгааны асуудлыг зохицуулах нь төрийн албаны нэгдсэн бодлогыг алдагдуулах эрсдэлтэй хэмээн дүгнэж, хуулийн төслийг дэмжихгүй байхыг Байнгын хорооны гишүүдээс хүсэв.