Талийгаачийн ар гэрийнхэн болон хордлогод орсон ажилчдад дэмжлэг үзүүлнэ

Төв цэвэрлэх байгууламжинд үйлдвэрлэлийн осол гарч, 9 хүн хийнд хордож, дөрвөн хүн амиа алдсан харамсалтай хэрэг өчигдөр гарсан. Уг ослын талаар Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан мэдээлэл хийсэн юм. Тэрбээр “Мэргэжлийн бүх байгууллагууд, Улаанбаатар хотын захирагчийн алба оролцсон ажлын хэсэг байгууллагдлаа. Одоогоор ослын шалтгааныг тогтоох тал дээр буюу хэрэг мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Мөн нас барсан иргэдийн ар гэрт бүх зүйлээр дэмжлэг үзүүлнэ.

Төв цэвэрлэх байгууламжийн дөрвөн ажилтан лагд унаж амиа алджээ

СХД-ийн нутаг дэвсгэрт 20 дугаар хороонд байрлах Төв цэвэрлэх байгууламжид ажиллаж байсан дөрвөн хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Тодруулбал, цагдаагийн байгууллагад 15:45 цагийн үед дөрвөн хүн нас барлаа гэх мэдээлэл ирсэний дагуу хэргийн газар үзлэг хийж байна.

Гоодойн аманд гарсан гал түймэрийн хохирлыг хоёр гагнуурчин төлнө

Хоёр иргэн гагнуурын ажил хийж гүйцэтгэхдээ гал алдан өвс шатаасны улмаас гал гарсан нөхцөл байдал тогтоогдсон. Хайхрамшгүй хэнэггүй байдлаасаа болж гал алдсан хоёр иргэнд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага, тооцож, хохирлыг төлүүлэх юм байна.

"Тунгалаг пүнтүүз”-ний жинд шалгалт хийхэд хэмжээндээ хүрээгүй байна

450 гр-аар савлагдсан пүнтүүзний бодит тоон хэмжээ нь 415 гр-ын жинтэй байсан зөрчлийг илрүүлж “Зөрчлийн тухай” хуулийн 10.24 дүгээр зүйлийн 2 дахь заалтаар торгуулийн арга хэмжээ авч дутуу савлагаатай пүнтүүзийг худалдаанаас татуулж жин хэмжээнд нь хүргэн савлуулж зөрчлийг арилгуулав.

Өнгөрсөн сард 18.2 тэрбум төгрөгийг хүүхдийн тэтгэмж болгон олгожээ

Нийгмийн халамжийн тэтгэвэрт 2019 оны эхний улиралд 52.8 мянган хүн хамрагдсан нь өмнөх оны мөн үеэс 363-аар буурч, харин олгосон тэтгэврийн хэмжээ 2.4 тэрбум төгрөгөөр өссөн байна.

Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 33.0 хувь нь нийслэлд байна

Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд 2019 оны 3 дугаар сарын эцэст 31.8 мянга, үүнээс 21.7 (68.3хувь) мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 10.1 (31.7хувь) мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна.

БНМАУ-ын баатар Ц.Олзвойн гэрэлт хөшөөг босголоо

Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж хэлсэн үгэндээ "Эх орныхоо өмнө мөнхөд дурсагдах баатарлаг гавьяа байгуулсан эрэлхэг зоригт олон эрчүүд бий. Тэдний нэг БНМАУ-ын баатар Ц.Олзвой бөгөөд эх орон, ард түмнийхээ эрх чөлөө, тусгаар тогтнолыг харийн дайснаас хамгаалахын төлөө алтан амиа хайрлалгүй тулалдаж, Халхын голын байлдаанд гарамгай гавьяа байгуулсан түүний алдар гавьяаг мөнхжүүлэх, түгээн сурталчилахад та бидний үүрэг асар их бий.

“Капитал” банкны 250 ажилтанд халах мэдэгдэл хүргүүлжээ

Харилцагч, хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн тогтвортой байдлыг хангах үүднээс Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн А-96 дугаар тушаалаар Капитал банкийг албадан татан буулгах шийдвэр гаргаж, Банкны эрх хүлээн авагч томилсон.

Интерполын ерөнхийлөгчид тавьсан С.Баатаржав даргын хүсэлт

БНСУ-ын Үндэсний цагдаагийн газраас хэрэгжүүлж буй тэргүүн туршлага солилцох, техник, технологийн туслалцаа үзүүлэх зорилго бүхий хөтөлбөрт Монгол Улсын цагдаагийн байгууллагыг хамруулах, уулзалтаар хэлэлцсэн бусад асуудлуудыг шийдвэрлүүлэхээр Интерполын ерөнхий нарийн бичгийн даргад хандах болно гэдгийг мэдэгдээд цаг зав гарган уулзсанд талархал илэрхийлжээ.

Иргэдийн болгоомжгүй үйлдлээс 10 айлын байшин шатлаа

Хаврын хуурайшилтын үед иргэд асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийж байх, түймрийн хуурайшилт ихтэй үед ой, хээрт ил задгай гал түлэхгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.