Жилд зам тээврийн ослоор 562 хүн амь насаа алджээ

Орон нутгийн авто замд үйлдэгддэг зам тээврийн гэмт хэрэг, ослыг бууруулах, урьдчилан сэргийлэх, хөдөлгөөнд оролцогчдын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, тэдгээрт мэдлэг мэдээлэл олгох тэдний хөдөлгөөнд оролцох үеийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Монгол улсын хэмжээнд “Орон нутгийн зам хөдөлгөөний соёл 2019 урьдчилан сэргийлэх” нэгдсэн арга хэмжээг 06 дугаар сарын 15-ны өдрөөс 9 дүгээр сарын 25-нь хүртэлх хугацаанд зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Наадмын сорилго барилдаан энэ сарын 23-нд болно

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой Үндэсний их баяр наадмын сорилго барилдаан энэ сарын 23-нд Монгол бөхийн өргөөнд болно. Уг барилдааныг энэ жил Монгол Улсын арслан Ш.Ванчинхүү агсны нэрэмжит болгохоор тогтоосон байна. Ш.Ванчинхүү улсын заан цолыг хүртэхдээ дөрвөн заан цолтой бөхийг, улсын арслан цолыг хүртэхдээ дөрвөн арслан цолтой бөхийг өвдөг шороодуулсан байдаг нь сонин тохиолдол болсон аж.

Аймгуудын баяр наадмын хугацааг тогтоолоо

Аймаг, орон нутгаас ирсэн хүсэлтийг харгалзан Баян-Өлгий, Говьсүмбэр, Дорнод, Дорноговь аймгийн баяр наадмыг 2019 оны долдугаар сарын 27, 28-нд зохион байгуулахаар шийдвэрлэлээ.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асран хамгаалагчийн тэтгэмжийг нэмнэ

Байнгын асаргаа шаардлагатай, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй өрхийн хувьд эх, эцгийн аль нэг нь хүүхдээ асарч, хөдөлмөр эрхлэх боломжгүй, мөн эмчилгээ сувилгааны зардал их байдгийн улмаас өрхийн орлого буурч байна. Эмнэлгийн хяналтад байдаг, байнгын асаргаа шаардлагатай хүүхэдтэй эцэг, эхийн ажил эрхлэлтийн түвшинг авч үзэхэд нийт хүүхдийн ээжүүдийн 45, аавуудын 51 хувь нь ажил эрхэлдэггүй байна. Ийм өрхийн 42 хувь нь ядуурлын шугамаас доогуур, 44 хувь нь ядуурлын шугамтай ойролцоо амьжиргаатай гэсэн судалгаа байна.

Б.Мишээлт “China open-2019” тэмцээнээс алтан медаль хүртлээ

Шанхай хотноо зохион байгуулагдсан “China open-2019” олон улсын боксын тэмцээний 60 кг-ийн жинд ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник-спорт хорооны тамирчин Б.Мишээлт алтан медаль хүртлээ.

32.5 тоннын багтаамжтай чингэлэгтэй тээврийн хэрэгслийг нүүрс тээвэрлэлтэд ашиглана

Таван толгой уурхайгаас ачсан нүүрсийг Цагаан хад гаалийн хяналтын бүсэд ачиж, буулгах явцад 70-80 тонн тутамд 80-85 килограмм нүүрс хорогддог гэх судалгаа бий. Тэгвэл чингэлэгт тээврийн хэрэгслийг явуулхаар болсон байна. Ингэснээр нүүрс, ачиж буулгахад хаягдал болон хорогдол гарахгүйгээс гадна байгальд элдэв янзын сөрөг муу нөлөө үзүүлэхгүй аж. Түүнчлэн хил нэвтрэх, хурд нэмэгдэх зэрэг олон давуу талтайг албаныхан онцолж байв. “Нүүрсний чингэлэгт тээвэр”-ийг зохион байгуулах уг ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд оруулж ирсэн байна. Чингэлэг тус бүр нь 32.5 тоннын багтаамжтай аж.

“Хааны эрэлд-2019”-д АНУ-аас 220 Монголоос 900 гаруй алба хаагч оролцоно

"Хааны эрэлд- 2019" сургуулилалтад Монгол Улсын Зэвсэгт хүчин болон АНУ-ын Энэтхэг-Номхон далайн Командлалын зүгээс оролцохоо мэдэгджээ. "Хааны эрэлд" олон улсын сургуулилалтыг АНУ-ын Энэтхэг-Номхон далайн Командлалын хамтарсан дэмжлэгтэйгээр Монгол Улсын Зэвсэгт хүчин жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ. Бүс нутгийн аюулгүй байдал, энх тайвныг сурталчлах уг хамтарсан сургуулилт нь энэ онд 17 дахь жилдээ явагдах гэж байна.

Хакухо М.Даваажаргалыг хүндэт ерөнхийлөгчөөрөө сонгожээ

Япон дахь Монгол иргэдийн нэгдсэн холбоо их аварга Хакүхо М.Даваажаргалыг Хүндэт ерөнхийлөгчөөр сонгосон байна. Тэд өнгөрсөн долоо хоногт хуралдаж, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал тус холбоог дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлжээ. Түүнчлэн аварга тус холбоог Токио хотод ажлын байртай болоход тус

23 кг дэрвэгэр жиргэрүүг воганы үйлчлэгч нууж, хил гаргахыг завджээ

Замын-Үүд дэх Өргөн төмөр зам дахь гаалийн хяналтын бүсэд энэ сарын 10-ны өдөр воганы үйлчлэгч Б нь 22 боодол, нийт 23 кг хатаасан дэрэвгэр жиргэрүүг бохир цагаан хэрэглэлд нуун хилээр гаргах гэж байсныг саатуулсан байна. Тодруубал, М нь Улаанбаатар Эрээн чиглэлийн суудлын гал тэрэгний үйлчлэгчээр ажилладаг байжээ. Тэрбээр боодолтой бохир цагаан хэрэглэл мөн ажлын өрөөнийхөө сандлын доор, нууж яваад гаалийнханд баригдсан байна. Одоогоор хэргийг холбогдох хуулийн байгууллагад шилжүүлж, шалгалтын ажлыг хийж байгаа аж.

Хурц арслан Г.Өсөхбаяр түрүүлжээ

Төв аймгийн “Дүнжингарав” дэвжээний бөхчүүдийн "Манлайн баясгалан" зургадугаар сарын ээлжит барилдаан Төв аймгийн спортын ордонд боллоо. Сар тутам зохион байгуулдаг уламжлалт барилдаанд у.з Б.Батмөнх, у.х Ө.Даваабаатар, у.ө.и.н Ч.Батчулуун, у.н Г.Ганжад нарын тэргүүтэй хүчит 40 бөх барилджээ.