23 кг дэрвэгэр жиргэрүүг воганы үйлчлэгч нууж, хил гаргахыг завджээ

Замын-Үүд дэх Өргөн төмөр зам дахь гаалийн хяналтын бүсэд энэ сарын 10-ны өдөр воганы үйлчлэгч Б нь 22 боодол, нийт 23 кг хатаасан дэрэвгэр жиргэрүүг бохир цагаан хэрэглэлд нуун хилээр гаргах гэж байсныг саатуулсан байна. Тодруубал, М нь Улаанбаатар Эрээн чиглэлийн суудлын гал тэрэгний үйлчлэгчээр ажилладаг байжээ. Тэрбээр боодолтой бохир цагаан хэрэглэл мөн ажлын өрөөнийхөө сандлын доор, нууж яваад гаалийнханд баригдсан байна. Одоогоор хэргийг холбогдох хуулийн байгууллагад шилжүүлж, шалгалтын ажлыг хийж байгаа аж.

Хурц арслан Г.Өсөхбаяр түрүүлжээ

Төв аймгийн “Дүнжингарав” дэвжээний бөхчүүдийн "Манлайн баясгалан" зургадугаар сарын ээлжит барилдаан Төв аймгийн спортын ордонд боллоо. Сар тутам зохион байгуулдаг уламжлалт барилдаанд у.з Б.Батмөнх, у.х Ө.Даваабаатар, у.ө.и.н Ч.Батчулуун, у.н Г.Ганжад нарын тэргүүтэй хүчит 40 бөх барилджээ.

Татвараа төлөөгүй жолоочид хуулийн хариуцлага тооцно

Татвар төлөгч цахим орчноор төлөх бололцоог хангаж ажиллаж байна. Хуучин татвар төлснийг гэрчилдэг байсан бол энэ удаад тээврийн хэрэгслийн гэрчилгээг QR кодтой болгож шинэчилсэн. Иймд тухайн тээврийн хэрэгслийг замын цагдаа нар газар дээр нь татвар төлсөн, төлөөгүйг нь мэдэх бүрэн боломжтой. Жолоочид уг гэрчилгээгээ хэвлэж аван, өөртөө авч явсан тохиолдолд татвар төлснийг нь батлах юм. Хяналт шалгалтын үеэр татвараа хугацаанд нь төлөөгүй тээврийн хэрэгслийн эзэмшигчдэд хуулийн дагуу хариуцлага ногдуулна. Харин өнөөдөр маргаашийн дотор сайн дураараа Автотээврийн үндэсний төвийн татвар хураадаг цэгүүдэд болон E-tax.mta.mn цахим хаягаар төлсөн тохиолдолд асуудал үүсэхгүй.

ЖДҮ-ийн зээлийг Хаан, Хас, Төрийн банкнаас авна

Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас санхүүжүүлэх төслийн материал хүлээн авах хугацаа өнөөдөр дуусна. 17.30 цаг хүртэл үргэлжилж, бүртгэлийн систем автоматоор хаагдах юм. Энэ сарын 07-ны байдлаар улсын хэмжээнд 70 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт хүссэн 336 төсөл ирсэн байна. Орон нутгаас 89 төсөлд 6.6 тэрбум төгрөгийн санхүүжилтийн хүсэлт ирсэн байна.

14 хоногт гэмт хэргийн 21.218 дуудлага бүртгэгджээ

“Өнгөрөгч 14 хоногийн хугацаанд гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослын шинжтэй 21.218 дуудлага, мэдээлэл хүлээн авсан нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 210 нэгж буюу 1.0 хувиар өссөн. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, залилах, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг эсрэг гэмт хэргүүд тодорхой хувиар буусан. Мөн энэ хугацаанд нийслэлд хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа явуулдаг 19 зуслангийн үйл ажиллагааг шалган, зааварчилж дүгнэлт өгч, найман газарт хугацаатай үүрэг даалгавар өгч, биелэлтийг энэ оны долоодугаар сард тооцохоор ажиллаж байна” гэж нийслэлийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж танилцууллаа.

Хятадын иргэд 6000 гаруй шил архийг хилээр гаргах гэж байгаад баригджээ

БНХАУ-ын иргэд Монгол Улсын хилээр чанарын шаардлага хангаагүй, хаяг шошгын зөрчилтэй, стандартын бус 0,5 литрийн савлагаатай 6000 гаруй шил архийг хууль бусаар нэвтрүүлж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах амины орон сууцанд зориулалтын бусаар хадгалж, борлуулах гэж байсныг Тагнуулын ерөнхий газраас илрүүлэн шалгаж байна гэж Тагнуулын ерөнхий газраас мэдээллээ.

ЭЕШ өгөх сурагчдын суудлын хувиар гарчээ

Боловсролын үнэлгээний төвийн шалгалтын бэлтгэл ажил дуусах шатандаа орсон байна. Түүнчлэн сурагчид суудлынхаа хуваарийг хэвлэж авахад бэлэн болжээ. Элсэлтийн ерөнхий шалгалтын журмын дагуу зургадугаар сарын 21-ний өдрийн 09.00 цагт шалгалтын бүх мэдээлэл нийтэд зарлагдана.

200 гаруй таксины жолооч жуулчидтай хэрхэн соёлтой харьцах тухай номын дуу сонсчээ

сургалтад такси үйлчилгээ эрхэлдэг компаниудын 200 жолооч, жуулчидтай харилцдаг төрийн байгууллагуудын нийт 400 гаруй албан хаагчийг хамруулж, зочлох үйлчилгээний харилцаа, хандлага болон мэндчилэх ёс, биеийн болон нүдэн харилцаа, дуу хоолойны өнгө, бусдыг сонсох, асуулт асуух, хариулт өгөх, бэрхшээлийг даван туулах, стрессийг тайлах зэрэг сэдвийг хөндлөө.

Түрээсийн орон сууцанд орох иргэдийг цахимаар бүртгэж эхэлнэ

Улаанбаатар хотод Буянт-Ухаа 2 хороололд 972, Орхон, Хөсвгөл, Говь-Алтай аймагт 570 айлын орон сууцыг Хөгжлийн банкны зээлээр барьж, ашиглалтад оруулсан.

Триатлоны улсын аварга Архангай аймгийн Өгийнуурт болно

Триатлоны улсын аварга шалгаруулах тэмцээн ирэх сарын 26-27-нд Архангай аймгийн Өгийнуурт болно. Тус тэмцээн элит, өсвөр үе, сонирхогчдын ангилалд эрэгтэй, эмэгтэй төрлөөр болох бөгөөд тамирчдын мэдүүлгийг Монголын триатлоны холбоонд долдугаар сарын 24 хүртэл авах юм байна. Мөн багийн холимог буухиа, сонирхогчдын try-tri уралдааны ангилалд эрэгтэй, эмэгтэй төрлийн ялагч тодруулна. Тэмцээнд гадаад тамирчид оролцох боломжтой.