Д.Амарбаясгалан: Цахим гэмт хэрэгтэй тэмцэхэд парламент анхаарна
Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолохоор заасныг өөрчилж яллагдагчаар татах хүртэл хөөн хэлэлцэх хугацааг тоолохоор тусгаж УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтоод байна.
“Инженерийн томъёолол” олон улсын тэмцээн нь 6 нэгж техниктэйгээр өгөгдсөн даалгаварыг буухиа хэлбэрээр гүйцэтгэх юм.
Шалгалтын ажиллагааны урьдчилсан байдлаар бага насны хүүхдүүд тус барилгад сүнс байдаг гэх яриаг гаргаж хохирогч хүү тухайн сүнсийг олж харах зорилгоор орсон хэмээн мэдүүлжээ.
Гандантэгчэнлин хийд, Гэсэр сүм, Ботаникийн цэцэрлэгээс Их хөлгөний Долмалин хийд хүртэлх орчин болон Дамбадаржаалин хийд, Хамбын овооноос Гүнжийн нуур хүртэлх орчин, Баянхошууны хийд зэрэг Улаанбаатар хотын гэр хороолол дунд байрлах шашин соёлын өвийн дурсгалт газруудыг сэргээж, аялал жуулчлалын бүс болгон тохижуулна.
В вируст гепатитийн эсрэг дархлаажуулалтын гурван тунт вакциныг хооронд нь тодорхой хугацааны зайтай хийдэг бөгөөд нэг тун нь 5000 төгрөгийн төлбөртэй. Иргэд төлбөрийг Төрийн банкны тоот дансанд шилжүүлж, баримтаа эмнэлэгт авчрах ёстой.
Д.Гантулга хүчингийн хэрэгт холбогдож, улмаар УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдсөн. Түүнд холбогдох хэргийг өнгөрсөн намар шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад буцаагаад байсан юм. Хоёр хоногийн өмнө УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хүчингийн хэргийг дахин прокурорт шилжүүлжээ. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт хохирогч гэх Ч.Наранзаяагийн өмгөөлөгч хэргийн материалтай танилцсанаар хэрг прокурорт шилжсэн байна. Д.Гантулгад холбогдох хэргийг урт хугацаагаар шалгасан нь өөр шалтгаантай байжээ. Хүчингийн хэргийг шалгах хугацаанд гишүүн асан Д.Гантулга дахин хүчингийн хэрэгт холбогдсон байх магадлалтай аж.
”Түрүүний булаг”-аас гэр хүртэл 300 метрийн зайтай бөгөөд энэ сарын 28-ны өдрийн 18:00 цагийн орчим дөрвөн настай хүү ганцаараа явж байхад нь нутгийн хүн олж, гэрт нь хүргэж өгсөн байна.
энэ жил орон нутгийн төсвийн хөрөнгөөр дүүргийн Нийтлэг үйлчилгээний газар-1 ОНӨААТҮГ нийт 120 мянган м.кв талбайн шороон замыг хусч, тэгшлэх бол Нийтлэг үйлчилгээний газар-3 ОНӨААТҮГ байшин хороолол доторх нийт 1.600 м.кв талбайнхатуу хучилттай авто замын нөхөх, сэргээн засварлах ажлыг хийх аж.
Уг газрыг хувийн байгууллагын нэр дээр захирамж гарсан байсныг цуцлуулахаар 10 жилийн турш хөөцөлдөж, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, хотын үе үеийн дарга нар, нийслэлийн Газрын алба зэрэг холбогдох бүх шатны байгууллагад хандсан байна.
Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадамд хүчийг үзэн барилдаж, зургаа даван улсын харцага цол хүртсэн Д.Анарт Улаанбаатар дахь нутгийн зөвлөлөөс нь "Ланд круйзер-200" авто машин бэлэглэжээ. Түүний хүч хөдөлмөрийг үнэлж, Дорнод аймагт болж буй Зүүн бүсийн даншиг наадмын үеэр гардуулж, амжилт, аз жаргалыг хүслээ.