Агаар, орчны бохирдлыг бууруулахад хүчээ нэгтгэж, стандартын шаардлага хангасан DPF шүүлтүүр суурилуулах ажилд оролцохыг урьж байна.
Орос хүүхдүүд Монголын амьдралд амархан дасаж, монгол хэлээр ойр зуурын үгтэй болж, үзсэн зовлон гамшгаа түргэн мартаж байгаа тухай уг мэдээнд өгүүлсэн байна.
Одоогоор Төв аймгийн цагдаагийн газар уг хэргийн шалгалтын ажиллагааг явуулж байгаа юм.
Улсын гуравдугаар төд эмнэлэгт төвлөрөн хэрэгжиж буй МОН-006 төслийн үйл ажиллагаа, үндэсний төвшинд ялангуяа орон нутагт үзүүлж буй зүрх судасны тусламж үйлчилгээний өнөөгийн байдал талаар Люксембургийн Их Гүнт Улсын Бүрэн Эрхт Элчин Сайдад дэлгэрэнгүй мэдээллээ.
Монгол Улсын амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан нэн ховор амьтны жагсаалтад орсон цоохор ирвэсийн хатаасан арьс 1 ширхэгийг авч явж байсныг илрүүлжээ.
50 болон 10 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын явцтай танилцаж ажил гүйцэтгэж буй компани болон холбогдох албаны хүмүүст хугацаандаа барилгын ажлаа хүлээлгэн өгч, хүүхэд багачуудаа хүлээн авах үүрэг, чиглэл өглөө.
Ерөнхийлөгч Х.Баттулгын урилгаар Эрхүү мужийн үерт автсан Тулун болон Доод-Үд хотоос хүрэлцэн ирсэн 9-17 насны 40 гаруй хүүхэд “Найрамдал” зусланд амарч байгаа юм.
“Монголын морин спорт уяачдын холбоо нь шигшмэл хурдан морьдыг шалгаруулах “Их хурд” уралдааныг зохион байгуулах гэж байна. Энэ наадам гурван жилд нэг удаа болдог томоохон наадам юм. Улс, аймгийн наадамд эхний 10, сум дүүргийн наадамд айргийн тавд орсон морьд оролцоно.
Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт дурангаар бөөр авах мэс заслыг амжилттай хийжээ. Тодруулбал, энэ сарын 17-нд ЕМА дор дурангаар өвчтөний зүүн бөөрийг авах мэс ажилбарыг хийсэн байна. Зүүн бөөрөө авахуулсан өвчтөн 61 настай А.Д нь зүүн бөөрний хорт хавдар гэсэн оноштой байжээ. Тус мэс заслыг орон нутагт анх удаа хийж байгаа нь энэ бөгөөд өвчтөн урьдчилан сэргийлэх багцын үзлэгээр анх удаа оношлогдон ийнхүү мэс засалд орсон байна.
Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд өчигдөр 15.25 цагт зам тээврийн ноцтой осол гарч дөрвөн хүн нас барж, дөрвөн хүн хүнд гэмтсэн байна. Тодруулбал, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумаас Улаанбаатар хотын чиглэлд дөрвөн зорчигчтой зорчиж явсан “Латио” загварын суудлын автомашин, Улаанбаатар хотоос Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын чиглэлд дөрвөн зорчигчтой зорчиж явсан “Ланд крузер-200” загварын суудлын автомашинтай мөргөлдсөн байна.