”Түрүүний булаг”-аас гэр хүртэл 300 метрийн зайтай бөгөөд энэ сарын 28-ны өдрийн 18:00 цагийн орчим дөрвөн настай хүү ганцаараа явж байхад нь нутгийн хүн олж, гэрт нь хүргэж өгсөн байна.
энэ жил орон нутгийн төсвийн хөрөнгөөр дүүргийн Нийтлэг үйлчилгээний газар-1 ОНӨААТҮГ нийт 120 мянган м.кв талбайн шороон замыг хусч, тэгшлэх бол Нийтлэг үйлчилгээний газар-3 ОНӨААТҮГ байшин хороолол доторх нийт 1.600 м.кв талбайнхатуу хучилттай авто замын нөхөх, сэргээн засварлах ажлыг хийх аж.
Уг газрыг хувийн байгууллагын нэр дээр захирамж гарсан байсныг цуцлуулахаар 10 жилийн турш хөөцөлдөж, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, хотын үе үеийн дарга нар, нийслэлийн Газрын алба зэрэг холбогдох бүх шатны байгууллагад хандсан байна.
Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадамд хүчийг үзэн барилдаж, зургаа даван улсын харцага цол хүртсэн Д.Анарт Улаанбаатар дахь нутгийн зөвлөлөөс нь "Ланд круйзер-200" авто машин бэлэглэжээ. Түүний хүч хөдөлмөрийг үнэлж, Дорнод аймагт болж буй Зүүн бүсийн даншиг наадмын үеэр гардуулж, амжилт, аз жаргалыг хүслээ.
Тайланд улсын Бангкок хотод энэ сарын 19-27-ны өдрүүдэд болсон боксын “Thailand open” олон улсын “А” зэрэглэлийн тэмцээн болж өнгөрлөө. Тус тэмцээнд Монгол Улсын шигшээ багийн тамирчид амжилттай оролцоод эх орондоо иржээ. Нийт 37 орны 258 боксчин өрсөлдсөнөөс Э.Цэндбаатар алт, Б.Чинзориг, Х.Энхмандах нар хүрэл медаль хүртсэн байна.
Харамсалтай нь, тэрбээр эмчлүүлж байх хугацаандаа хорвоог орхижээ.
Онцгой байдлын ахмад Х.Мөнхбат нь тус албанд 11 жил ажиллах хугацаандаа 182 иргэний амийг аварч, аж ахуйн нэгж байгууллагын 950 сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан байна.
Төслийг хэрэгжүүлэхэд БНХАУ-аас Монгол улсад 350 сая юаны буцалтгүй тусламж олгож байгаа юм. Энэ хөрөнгөөр Сүхбаатар дүүргийн “Ногоон нуур” орчим 1008 айлын орон сууцны төслийг Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хэрэгжүүлэх юм.
Хоёрдугаар үе шатанд мухар олгойн хурц үрэвсэл, цөсны чулуу, хэвлийн ивэрхий, арьсны буглаа, мундас, хошного ба шулуун гэдэс орчмын буглаа, целлюлит /хумс шигдэх/ зэрэг эмчилгээ багтжээ.
Төрийн байгууллагын нэрийг барин худал, ташаа мэдээлэл цацаж, иргэдийг хуурч, мэхэлж болзошгүй үйлдлээс болгоомжлохыг Барилга, хот байгуулалтын яамнаас анхааруулж байна.