Өнөөдөр нутгийн зүүн хагаст солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндийгөөр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 2-7 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 6-11 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг болон Орхон-Сэлэнгийн саваар 1-6 градус дулаан, бусад нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.
Технологийн боловсролоор Европ тивдээ тавдугаарт ордог Болгар улсын “20К программист” тусгай хөтөлбөрийн анхан шатны сургалт өнгөрөгч бямба гарагт эхэллээ.
Тус суманд “Тарваган тахал”-ын нэгдүгээр хавьтал байж болзошгүй гэж үзсэн байна.
“Агаарын бохирдлын эсрэг хүчээ нэгтгэе” уриатай “Таван толгой түлш” компаний баруун бүсийн үйлдвэрээс өчигдөр орой 20 цагаас эхлэн тасралтгүй ачсаар 9 сарын 15-ны өглөөний 8 цаг гэхэд нийт давхардсан тоогоор 91 машин 153 борлуулалтын цэг рүү 1765тн түлшний таталт хийгдсэн байна.
Байгаль Орчин, Аялал Жуулчлалын сайдын “Ойжуулалт хөтөлбөрийн зардлын хуваарь батлах, эрх шилжүүлэх тухай” энэ оны тавдугаар сарын 16-ны өдрийн А/166 дугаар тушаалаар Говь-Алтай аймгийн заган ойн санд хийгдэх ой зохион байгуулалтын хээрийн судалгааны хэмжилт, тооллогын ажлын зардал батлагдаж, “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдаж авах тухай хууль”-ийн дагуу тендерийн ажлыг зохион байгууллаа. Энэхүү судалгааны ажлаар Говь-Алтай аймгийн заган ой бүхий сумдын 1,664.8 мянган га навчит ой болон заган ойг хамруулан ойн сангийн талбай, нөөц, ойн сангийн өөрчлөлтийг тогтоох, мэдээллийн санг шинэчлэх, ойрын 10 жилд хэрэгжүүлэх ойн аж ахуйн арга хэмжээний үндсэн чиглэлийг тусгасан ой зохион байгуулалтын ажлын тайлан, зураг, төслийг боловсруулахад шаардлагатай эх мэдээллийг үнэн зөв тогтоож байна.
Монгол Улс даяар “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2022”-ыг “Илүү их уншъя” уриатай тэмдэглэх ба нийслэлд Сүхбаатарын талбайд үзэсгэлэн болно. Орон нутгийн төв талбайд ч номын баярыг тэмдэглэж өнгөрүүлнэ. Маргааш эхэлж, гурван өдөр үргэлжлэх номын баярт 400 гаруй ААН, байгууллага оролцох юм.
Сүүлийн үед СЗХ-ноос олгодог дээр дурдсан зөвшөөрөл эрхлэгч санхүүгийн байгууллагуудаас өөр мэргэжлийн бус этгээдийн зүгээс цахим мэдээллийн хэрэгслээр дамжуулан бизнесийн байгууллага, нийгмийг хамарсан төсөл болон иргэд, олон нийтэд чиглэгдсэн богино хугацаанд, хялбар аргаар өндөр өгөөжтэй эх үүсвэр хөрөнгө татан төвлөрүүлэх, хямд өртөг бүхий зээл санхүүжилтийг амласан бусдыг төөрөгдүүлсэн зар сурталчилгаа нэмэгдсээр байгаа нь ирээдүйд бий болох санхүү, төлбөрийн чадварын бодит эрсдэлийг дагуулж байна. Иргэд, олон нийтийн санхүүгийн мэдлэг, мэдээлэл дутмаг байдал ялангуяа богино хугацаанд их хэмжээний ашиг болох, өндөр өгөөж хүртэх хүсэл сонирхолд хөтлөгдсөнөөр хохирогч болох эрсдэл ихсэж болзошгүй байна.
“Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах төсөл”-өөс хэрэгжүүлсэн ажлын мэдээллийг хэлэлцэв. Дэд зөвлөлийн гишүүдийн зүгээс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд тэгш хамруулахад чиглэсэн эрх зүйн баримт бичгийн хэрэгжилтийг орон нутагт сайжруулах, туслах багш бэлтгэх шаардлагатай байгааг онцлон хэлж байлаа. МУБИС-ийн захирал О.Алтангоо тус сургуульд суралцаж буй оюутнууд “Тэгш хамран сургах боловсрол” хичээлийг заавал судлах хичээл болгох, мөн туслах багш бэлтгэх боломж байгаа талаар мэдээлэл хийв.
Ахлах ангийн сурагчдын мэргэжил сонголтын суурь болсон сонгон судлах хичээлийг багшлах хүний нөөц хангалтгүй, анги групп бүрдээгүй гэдэг шалтгаанаар үзэх боломжгүй байсныг энэ хичээлийн жилээс эхлэн цахимаар судлах боломжийг бүрдүүлжээ. Сонгон судлах 15 хичээлийн судлагдахуун тус бүрээр зохион байгуулах үндэсний цахим сургалтад 21 аймаг, 9 дүүргийн 20 мянга гаруй сурагч хамрагдах юм байна. Үүнийг илүү ойлгомжтойгоор хэлвэл Ховд аймгийн 10 дугаар ангийн сурагч Дорнод аймгийн багшийн хичээлд сууна гэсэн үг юм. Цахим шилжилт ийм боломжийг бидэнд олгожээ.
ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн Аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвийн Галын лаборатори нь MNS ISO/IEC 17025:2018 “Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхад тавих ерөнхий шаардлага” стандартын шаардлагыг хангаж, техникийн хорооны гишүүдийн 100 хувийн санал авч Үндэсний итгэмжлэлийн төвийн даргын 2022 оны А/87 дугаар тушаалаар итгэмжлэгдсэн лаборатори боллоо.