Хакухо М.Даваажаргалд Ерөнхий сайдын нэрэмжит цом хадгалуулна

Японы мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргалд Ерөнхий сайдын нэрэмжит цомыг үүрд хадгалуулахаар Засгийн газрын ээлжит хуралдаанаас шийдвэрлэжээ. Түүнийг Ёкозуна цолтойгоор тогтмол өндөр амжилт үзүүлж, сумо бөхийн дээд амжилтыг тогтоож, монгол хүний бяр хүч, ур ухааныг олон улсад таниулахад оруулсан хувь нэмрийг ийн үнэлэхээр болсон байна.