Энхтайваны өргөн чөлөө дагуух ТҮЦ-үүдийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн зам талбай чөлөөллөө
Хөнгөн төмөр замын тээвэр төслийг Толгойт-Хүннү хот чиглэлд хэрэгжүүлнэ
Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд хөнгөн төмөр замын тээвэр (LRT) төслийг Толгойтоос Хүннү хот чиглэлд барина. Хөнгөн төмөр замын тээвэр 102 км урт үргэлжилнэ. Нийт 17.3 км урт гүүрэн байгууламжтай, 16 буудалтай байна. Галт тэргээр 70-100 км/цагийн хурдтай зорчих боломжтой. Хөнгөн төмөр замын тээвэр (LRT) төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх онцлогтой. 2022 онд Монгол Улсад Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль батлагдсанаар төр, хувийн хэвшлийн түншлэлийн оролцоо, хөрөнгө оруулалтыг дэмжих, урт хугацаанд үр ашигтай хамтран ажиллах болон санхүү, төсвийн зохистой удирдлагыг бий болгох эрх зүйн таатай орчныг бүрдүүлсэн билээ.




