Д.Амарбаясгалан: “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг
Х.Нямбаатар: Намайг маажиж, цохиж, зодвол гэтлээд гарна
Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг ТҮЦ-үүдийг албадан нүүлгэх арга хэмжээг авч эхлээд буй. Энэ талаар нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар дараах байр суурийг илэрхийлжээ.
Тэрбээр "Нийтийн эзэмшлийн зам талбайд байрлуулсан зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг өнгөрсөн өдрүүдэд нүүлгэж, замыг чөлөөлсөн. Мэдээж олон хүний амжиргаа яригдаж байгаа учраас ТҮЦ-ийн үйлчилгээ эрхэлж байсан хүмүүсийн төлөөлөлтэй уулзаж, НЗДТГ-аас хоёр санал тавьсан.
Бид эхний ээлжид Нийслэлийн төр захиргааны бүх байгууллагуудад ажиллах санал тавьсан. Мөн Нарантуул, Хархорин зэрэг зах худалдааны төвүүдэд лангуу түрээсэлж, бүтэн жилээр нь төлбөрийг нь төлж өгье гэдэг санал тавьсан ч ТҮЦ-ээ ажиллуулмаар байна гэдэг зүйл ярьж байна. Хотын зүгээс ТҮЦ-үүдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг зогсоохгүй. Нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлж, иргэд чөлөөтэй зорчиход саадгүй зам талбайг чөлөөлж авна.
Нэгдүгээрт диплом шаардах болон шаардахгүй нийслэлийн төр захиргааны бүх байгууллагад ажиллахыг урьж байна гэхэд "Үгүй" гэсэн. Хоёрдугаарт Нарантуул болон Хархорин худалдааны төвд лангууны бүтэн жилийн түрээсийн мөнгийг нийслэлээс төлж өгөх саналыг тавихад "Үгүй" гэсэн. Бид ТҮЦ-ээ л ажиллуулна гэж байна.
Улс төрийн бүх гал дайралт надад ирдэг. Дүүргийн Засаг дарга нар болон Захирагчийн ажлын албаныхан нэг ч ТҮЦ үлдээхгүй нүүлгэх ёстой. Жишээ нь, Баянзүрх дүүрэгт 86 ТҮЦ үлдээвэл ачуулсан 200 гаруй нь барьцана. Нийтийн эзэмшлийн талбай дээр байршуулсан бүх ТҮЦ-ийг чөлөөлж дуусгана. Намайг маажиж, цохиж, зодвол гэтлээд гарна" гэжээ.







