Л.Оюун-Эрдэнэ: АТГ, шүүх, прокурорт захиалгаар томилсон 40 хүн байна

УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдлаа. Хуралдаанаар Ерөнхийлөгчийн өргөн барьсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон Прокурорын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж, дэмжжээ. Эдгээр хуулийн төслийг УИХ баталснаар АТГ, Прокурорын байгууллагын удирдлага болон шүүгч нарыг ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу чөлөөлөх, түдгэлзүүлэх үндэс бүрдэх юм. 

Энэ талаар “Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “АТГ, шүүх, прокурорын байгууллагад шударга хүн олон бий. Харин Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн үед захиалгаар томилсон 40 гаруй хүн байна. Үүнийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван гишүүн, УИХ-тайгаа хамтраад өөрчлье гэж байгаа юм” гэлээ.

Одоо Хууль зүйн байнгын хороо хуралдаж Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэнэ.