Б.Энхбаяр: 468 мянган фунт стерлингийн үнийн дүнтэй гэрээг шалгуулахаар шилжүүллээ
Б.Энхбаяр: 468 мянган фунт стерлингийн үнийн дүнтэй гэрээг шалгуулахаар шилжүүллээ
Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар ажиллаж байх үед Засгийн газрын Тэргүүн дэд дарга Б.Солонгоо ИБУИНХУ-ын иргэдтэй "Нууц эвлэрлийн гэрээ" байгуулж, 468 мянган фунт стерлинг төлөхөөр тохиролцсон талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр мэдэгдлээ.
Тэрбээр "Өмнөх Засгийн газрын үед байгуулсан 468 мянган фунт стерлингийн дүн бүхий төрийн зарим албан тушаалтнуудын талаар сөрөг мэдээллийг бүрэн устгуулж, цаашид адил утга агуулга бүхий мэдээллийг олон нийтэд түгээхгүй байх “Нууц эвлэрлийн гэрээ”-г хууль хяналтын байгууллагад шалгуулахаар шилжүүлэв" гэжээ.