COP17: Хичээлийн хоцрогдол үүсгэхгүй байх нөхцөлийг бүрдүүлнэ

2026 оны наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) болно.

Үүнтэй уядуулан тухайн бүсэд байрлаж байгаа таван дүүргийн 73 цэцэрлэг, 60 сургуулийн элсэлт, бүртгэл, шилжих хөдөлгөөн зэргийг цахимаар зохион байгуулна. Ингэхдээ багш, ажилтны зайнаас ажиллах нөхцөлийг бүрдүүлж, цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг эцэг, эхийн хэрэгцээнд тулгуурлан уян хатан зохицуулалтаар ажиллуулахыг холбогдох яамнаас үүрэг болгоод байна.

Ингэснээр цэцэрлэг сургуулийн хичээл, сургалтын үйл хөтөлбөр, үйл ажиллагаанд өөрчлөлт орохгүй. Хичээлийн хоцрогдол үүсгэхгүй байх нөхцөлийг бүрдүүлж байгаа аж.