"Усны нөөцийг хамгаалах зайлшгүй хэрэгцээ шаардлага бий болсон"

Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэд Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл, Б.Бат-Эрдэнэ, Б.Бейсен, Ш.Бямбасүрэн, Г.Ганбаатар, Ж.Золжаргал, Б.Пунсалмаа, С.Цэнгүүн нараас өнөөдөр /2026.10.01/ Усны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв.

Монгол Улсын Үндсэн хуулийн 6.1-т "Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” хэмээн заасан байдгийг Б.Мөнхсоёл гишүүн энэ үеэр онцлов. Гэвч Үндсэн хуулийн холбогдох заалтыг сулруулж, Усны тухай хуульд 2025 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Монгол орны усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой хамгаалалтын бүсэд нийтийн зориулалттай дэд бүтцийн барилга байгууламж барих үүд хаалгыг нээснээр байгаль орчин, усны нөөцийг хамгаалах зайлшгүй хэрэгцээ шаардлага бий болоод байна гэв.

Гол, усны онцгой хамгаалалтын бүсэд нийтийн зориулалттай дэд бүтэц, нийтэд зориулсан төрийн үйлчилгээний барилга байгууламжийг барихад газар шорооны ажил, суурийн цутгалтыг хийснээр усан сан бүхий газрыг бохирдуулж, үер усны гамшгийн эрсдэлийг нэмэгдүүлж, усны нөөцөд сөргөөр нөлөөлдөг аж.Иймд усны онцгой хамгаалалтын бүсэд нийтэд зориулсан төрийн үйлчилгээний барилга байгууламж, авто зам, төмөр зам, дүүжин зам, газрын дээр, доор байрлах замын байгууламж, бүх төрлийн инженерийн шугам сүлжээ, гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх энгийн болон инженерийн хийц, бүтээц бүхий байгууламж барихыг хориглох зохицуулалтыг тусгасан хуулийн төслийг боловсруулсан байна.photo_2026-10-01_14-21-47.jpgХуулийн төсөл батлагдсанаар газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байх Үндсэн хуулийн зохицуулалтыг амьдралд хэрэгжүүлэх, байгалийн баялгийг ашиглах төриин бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхииг нь баталгаажуулж, хууль дээдлэх зарчмыг хангахад эерэг нөлөө үзүүлнэ гэж төсөл санаачлагчид үзжээ