Коронавирусинй талаар худал мэдээлэл цацсан Г-г саатуулжээ

Шинэ төрлийн коронавирусын талаар холбогдох байгууллагууд мэдээлэл өглөө. Энэ үеэр Цагдаагийн дэд хурандаа П.Эрдэнэбат “Нийтэд цахим орчинд худал мэдээлэл тараадаг, төөрөгдүүлэх, уриалах хууль бус үйлдлийг таслан зогсоохыг цагдаагийн байгууллагаас шаардаж байна.

Өчигдөр гарсан мэдээллийг Чингэлтэй дүүргийн иргэн Г-г тогтоон шалгалтын ажиллагааг явуулж байна. Холбогдох хууль тогтоомжийн дагуу хатуу хариуцлага хүлээлгэнэ гэдгийг сануулъя. Иргэд бусдыг буруу ташаа мэдээлэлд автуулаахгүй байхыг анхааруулъя”

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “Энэ сарын 11-нд Сүхбаатар аймагт илэрсэн сэжигтэй хоёр, Замын-Үүд суманд тусгаардлагдсан хоёр шинжилгээний хариу тус тус сөрөг гарсан. Мөн энэ сарын 12-нд Дорнод аймагт гарсан сэижгтэй нэг тохиолдлын шинжилгээ болон Баян-өлгий аймагт тусгаарлаагсдсан хүний шинжилгээ хийгдэж байна. Түүнчлэн Замын-Үүд суманд 109 хүн тусгаарлагдсан хэвээр байгаа” гэлээ.