Өвөр Монголд долоо хоног дараалан коронавирусын шинэ тохиолдол илрээгүй

Шинэ төрлийн коронавирусээс үүссэн уушгины халдвараас сэргийлэн хянах ӨМӨЗО-ны командлын газраас уушгины халдвар хэмээх олон нийтийн эрүүл мэндийн гэнэтийн хэргийн ӨМӨЗО дахь хариу тусгалын зэрэглэлийг бууруулж III зэрэглэл болгосон байна.

Шинэ төрлийн коронавирусээс үүссэн уушгины халдвараас сэргийлэн хянах ӨМӨЗО-ны командлын газрын эмчилгээний багийн дарга, Эрүүл мэндийн хорооны дарга Шюй Зихун “Хятадын Төрийн Зөвлөлийн халдвараас сэргийлэн хянах нэгдсэн механизмын комиссоос хэвлэн тараасан “Шинэ хэлбэрийн коронавирусээс үүссэн уушгины халдвараас сэргийлэн хянах ажлыг удирдах тухай санал”-ын дагуу ӨМӨЗО-ноос холбогдох мэргэжилтнийг зохион байгуулж, халдварын өнөөгийн байдалд бүх талын үнэлгээ болон нарийн хянамгай магадлал хийсний дараа, энэ удаад хариу тусгалын арга хэмжээний зэрэглэлийн талаар зохицуулалт хийсэн байна” гэжээ.

 

Хятад улсад шинээр илэрч буй коронавурисын халдварын тархалт буурч байгаа бөгөөд ӨМӨЗО-д энэ сарын 19-нөөс хойш долоо өдөр дараалан шинэ тохиолдол бүртгэгдээгүй байна.