Хичээл зүтгэлээр бүтээсэн Ц.Бадам-Отгоны “BODУ BELT”

 

Хийж бүтээх хүсэл мөрөөдлөөр дүүрэн өрхийн болон үндэсний үйлдвэрлэл эрхэлж “БРЭНД БҮТЭЭСЭН БҮСГҮЙЧҮҮД”-ийг онцолдог цуврал нийтлэлдээ Ц.Бадам-Отгоныг урьсан  юм. 


Өвөрхангай аймгийн Уянга суманд төрж өссөн тэрбээр өдгөө хань хоёр хүүхдийн хамт Улаанбаатар хотод амьдарч байна. МУБИС-д 70 хувийн хөнгөлөлттэй суралцах урилга авч аав ээжийгээ баярлуулж явсан түүнд хагацлын зовлон тохиож, хайртай буурлууд зургаан сарын зайтай хорвоогоос хальсан хүнд үед хань нь түших багана  болж үлдсэн гэдэг...

Хүүхдээ төрүүлэхээр жирэмснийхээ амралтыг авч, өөрийгөө дахин нээх шинэ үетэй нүүр тулжээ.

Өрхийн орлогоо нэмэгдүүлэхийн тулд шигтгээ наамал нааж,  зарахыг  хүссэн ч олон хүн энэ төрлийн бизнес хийдэг учир нэгийг ч борлуулж чадаагүй байна.  Шинэлэг санаа олж, хүнд хэрэгцээтэй бүтээгдэхүүн хийх бодолд дарагдан сууж байх үед дүү нь “BODУ BELT” зүүчихсэн  150 мянгаар авсан гээд  ороод иржээ. Эргүүлж, тойруулж хэсэг хараад өөрийгөө хийж чадахаа мэдэрсэн гэдэг. Хоёр хоногийн турш  хийц, загвар болон хэрхэн талаараа  бодож, ханьдаа хэлтэл “Тэгээ. Миний хайр гоё хийж чадна” гэсэн үгийг сонсоод битүүхэн баярласан гэв.

No description available.

Хийж бүтээх хүсэлтэй ч хөрөнгө, санхүүгийн асуудал тулгарна. Ханийх нь цалин буух болоогүй учир утсаа ломбардахаас өөр сонголт түүнд байсангүй. SAMSUNG S6 утсаа 50 мянган төгрөгөнд гуйж тавиад, Нарантуул захаас материал авснаар бичил бизнесийнхээ гарааг эхэлжээ. Шөнөжин сууж хийсэн бүсээ зарахын тулд фэйсбүүкт зарж тавьж, 20 мянган төгрөгөөр зарчихаад хөл нь газарт хүрэхгүй баярлаж байсан түүнд илүү ихийг бүтээх урмыг өгсөн байна.

Мэргэжлийн сургалт, сургуульд суралцаагүй ч ханьтайгаа хамтарч ерөнхий зураг гаргахаас ажил нь эхэлдэг. Түүний дараа хэмжээ авч, зүснэ. Хамгийн чухал нь алдаагүй зөв хэмжээ гаргах. Жижиг дитель ажиллагаа ихтэйгээс гадна маш цэвэрхэн оёх шаардлагатай гэнэ. Зүү, утас барьж, оёдол хийж үзээгүй ч хэрэглэгчид хэдийнэ танигдсан нь хичээл зүтгэлийн үр шим гэлтэй. 

No description available.

Охид бүсгүйчүүдийн дунд тренд болсон бүс, “BODУ BELT”-ийг хийдэг бол өдгөө цүнх, картны гэр, арьсан бугуйвчийг хийдэг болжээ. Жирэмсэн байхдаа эхлүүлсэн ажлаа хүүхдээ төрүүлээд хэд хоногийн дараагаас захиалга авчээ. Дөрөвхөн сартай хүүхдээ харахын хажуугаар гал тогоогоо  ажлын өрөө болгон тохижуулжээ. Хийсэн бүтээлийг нь эзэнд нь хүргэж өгөхийг үүргийг хань Б.Энхзаяа хариуцана. Автобусанд суухаас эхэлдэг хүргэлт  хотын нэг захаас нөгөөд хүртэл үргэлжлэнэ.

Түүхий эдийн олдоц харьцангуй сайн. Арьсан эдлэл хийдэг олон хүн байдаг болохоор тэднээс суралцахад дөхөм болдог байна. Захиалагчдад чанар хийц сайтай бүтээгдэхүүн очих ёстой. Тиймээс тэд хичээнгүйлэн ажиллана.  Материалын үнэ дээр тооцоо гаргаж, бүтээгдэхүүнийхээ үнэлгээг тогтоодог байна.

No description available.

Хүүхдээ харахын хажуугаар хийдэг ч цар тахал гарснаас хойш захиалга багасчээ. Тэгсэн хэдий ч цагийг үр бүтээлтэй ашиглаж, бүтээгдэхүүнийнхээ өнгө загварыг нэмэгдүүлж, нөөцлөхийг хүссэн ч санхүүгийн асуудал тулгарчээ. Одоогоор материалаа бага хэмжээгээр авч байна.

Анх гараар оёж эхэлсэн бэрийгээ урамшуулж хадам ээж нь гар оёдлын машин авч өгсөн байна. Т.Бадам-Отгон зээл төлдөг ч олсон орлогоосоо хуримтлал үүсгэсэн нь хүссэн цахилгаан машинаа авч чаджээ.

Хадмынхаа хаяанаас дөрвөн хантай гэрээс амьдралаа эхлүүлсэн ч хашаа, байшинтай болоод амжжээ. Сайхан ирээдүйг бүтээхээр хамтдаа хөдөлмөрлөж яваа тэдний зорилт өөрсдийн үйлдвэртэй болж, үеийнхээ залуусыг ажлын байраар хангах юм.

 С.Ичинхорлоо

No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.