Хайраар бүтээдэг “ХАТАНГОО”

Хийж бүтээх хүсэл мөрөөдлөөр дүүрэн өрхийн болон үндэсний үйлдвэрлэл эрхэлж “БРЭНД БҮТЭЭСЭН БҮСГҮЙЧҮҮД”-ийг онцолдог цуврал нийтлэлдээ Х.Цэрэнжаргалыг урьсан юм. Арын сайхан Архангай аймагт төрж өссөн тэрбээр түүхч архивч, багш мэргэжилтэй.

Хүүхэлдэйндээ цаасаар болон даавууны өөдсөөр цамц, гутал, малгай зэргийг хийж өмсгөдөг байсан  багын сонирхол нь хожим хойно хувцас загварын салбар руу хөтөлжээ. Ээж, охины хос юбка оёсон нь олон ч хүний сэтгэлд нийцэж, үйлчин болох сонголтыг хийхэд хүргэсэн байна. Тухайн үед Х.Цэрэнжаргал хувцасны лангуу ажиллуулдаг байв. Бараанд явах мөнгөөрөө хоёр оёдлын машин худалдаж авснаар хүүхдийн хувцас оёж эхэлжээ. Найзынхаа саналын дагуу нярай хүүхдийн малгайг зураг харж байгаад дуурайлгаж оёсон байна. “Бодож байснаа илүү гоё болсон. Тэгээд л зургийн дагуу эсгүүр гаргаж,  олон тоогоор оёсон. Авсан хүмүүс ч урамтай. Дахиж авахаар буцаж ирэхдээ “Баривч  оёод өгөөч” гэсэн саналыг  олон ээж  тавьсан” гэв.

No description available.Анх малгай оёж эхэлсэн “Хатангоо” урлангийн үйлчин бүсгүй өхөөрдөм үрсэд зориулж өнгөлөг загварлаг баривч, малгай, даашинз, хүрэм, водвалк, хүүхдийн өмд, цамцны хослолыг урладаг болжээ. Олон урлаачдаас онцгойрох загвар гаргаж ажиллахыг зорьдог талаараа тэрбээр “Үндэсний үйлдвэрлэгчдийн тоо жилээс жилд нэмэгдэж, хэрэглэгчид дэмжиж байгааг хараад бахархдаг. Миний хувьд баривчийг  нэг загварт баригдалгүй орчин үеийн загварын хэв шинжтэй хослуулж хийдэг. Материалын сонголтоо хүртэл торго, даавуу гээд янз бүрээр  хийж байна. Хүүхдийн хувцсыг хайраа шингээж урладаг. Харахад л эгдүү хүрээд байдаг юм.  Жижигхэн болохоор гараас ч хурдан гардаг” гэсэн юм. Нэг ажлыг олон удаа давтаж хийхэд хүний гарт хэвшинэ. Түүний адил Х.Цэрэнжаргал эсгэсэн баривчийг 30 минутад оёно. Хүүхдийн хувцас урлаж байгаа учир материалын чанарт ихээхэн анхаарал хандуулдаг. Солонгос хөвөн зөөлөн материал, будаг гарч, бөөсрөхгүй зэргийг харгалзан үзэж, чанар сайтайг сонгоно. “Хатангоо” урлан одоогоор хүүхэд болон том хүнд зориулсан 10 төрлийн бүтээгдэхүүн үйлдэрлэдэг.

No description available.Хүүхдийн хувцас хурдан багаддаг. Тиймээс үнэлгээгээ амгийн хямд үнээр борлуулж байна. Бяцхан үрсийн баярласан сэтгэлээс эрч хүч авдаг. Тэд л миний оёсон хувцсыг өмсөөд “амилуулчихна” хэмээх түүний ирээдүйн зорилго урлангаа өргөжүүлж, өөрийн бүтээлийг олон хүнд хүргэх гэнэ.

С.Ичинхорлоо

No description available.No description available.

No description available.

No description available.No description available.

No description available.No description available.No description available.No description available.No description available.

No description available.No description available.No description available.No description available.No description available.

No description available.No description available.No description available.No description available.