Б.Баттөр: Миний байгуулсан төвөөс олимп, дэлхийн аваргууд олон төрөх болтугай

“Ододтой бүжиглэе” шоуний анхны дугаарын ялагч Ангууч буюу Б.Баттөр шагналын 50 сая төгрөгөө НҮБ-ийн хүүхдийн санд хандивлахаа илэрхийлсэн. Түүний эл санаачилгыг “UNICEF”-ээс дэмжиж, 100 сая төгрөг болгон нэмж, “Өнөр Бүл” асрамжийн газарт бүрэн тохижсон бэлтгэлийн заалтай болгох JIUJITSU бие хамгаалах урлагаар хичээллэх бүрэн боломж бололцоог бүрдүүлэхээр болжээ.

 

Энэ тухай Ангууч “Хүүхэд бүрт тэгш боломж. Миний байгуулсан асрамжийн энэ бэлтгэлийн заалнаас ирээдүйн Олимп, Дэлхийн аваргууд маш олон төрөх болтугай! Мөн миний бие бүх зүйлд өөрийн хүсэл зоригоор оролцдог гэдгээ илэрхийлье” гэжээ.