С.Энхболд: "Дельта" вирусийн гурван тохиолдыг бүртгэсэн

Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлэл хийлээ. Энэ үеэр 14 сорьцод 1 нэг тохиолдол дельта вирус болохыг бүртгэснийг мэдэгдсэн юм.

Тэрбээр “Гаднын улсууд рүү илгээсэн сорьцуудаас дельта хувилбар илэрлээ. Өнөөдрийн байдлаар нийт гурван дельта хувилбарыг бүртгээд байна. Бид Япон руу 200, АНУ руу мөн тооны сорьц илгээсэн. Энэ долоо хоногт эдгээр сорьц баталгаажна. Дельта вирус дэлхийн 114 оронд тархжээ. Тавдугаар сарын 3-нд энэ вирусний анхны тохиолдлыг бүртгэсэн бол одоо гурав боллоо. Иймд иргэд та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ сайн сахиж, вакцинжуулалтдаа хамрагдаарай. Дельта вирус нь илүү хурдан тархдаг мөн өвчтөний биеийн байдлыг илүү хурдан хүндрүүлдэг онцлогтой. Энэ төрлийн вирусний халдвар авсан өвчтөнүүд эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх нь илүү түгээмэл байна” гэдгийг онцоллоо.