Цахим мөнгө гаргах зөвшөөрөл олгожээ

Монголбанкнаас Үндэсний төлбөрийн системийн тухай хуульд заасан шаардлаыг хангасан финтек компаниудад төлбөрийн үйлчилгээний зөвшөөрлийн гэрчилгээ гардуулав. Цахим мөнгө гаргах зөвшөөрлийг “Эм Пи Эс Си ББСБ” ХХК, "Инвескор хэтэвч” ББСБ” ХХК-д, төлбөрийн карт гаргах, хүлээн авах зөвшөөрлийг “Ашид капитал ББСБ" ХХК-д төлбөрийн картын процессын зөвшөөрлийг "М" ХХК, “Гэрэг систем” ХХК-д тус тус олгов.

Зөвшөөрлийг гардуулах үеэр Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван, финтек компаниуд нь хууль тогтоомжийг баримтлан, хэрэглэгчийн эрх ашигт нийцсэн төлбөрийн үйлчилгээг нэвтрүүлэн, нууцлал аюулгүй байдлыг хангаж, түргэн шуурхай, найдвартай ажиллах нь чухлыг онцлов.