Б.Лхагвасүрэн: Мөнгөний бодлогын хүүг зургаан хувьд хэвээр үлдээлээ

Монголбанкнаас Мөнгөний бодлогын хорооны ээлжит хурлын шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр тус банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Мөнгөний бодлогын хүүг зургаан хувьд хэвээр хадгалах шийдвэр гарсныг онцолсон юм.

Тэрбээр "Цар тахалтай холбоотойгоор уул уурхайн бус салбарын өсөлт бууралттай байсан. Сэргэлт нь нааштай байна. Ирэх онд зэсийн баяжмалын агууламжийн өөрчлөлттэй холбоотойгоор тус салбарын өсөлт саарах бол уул уурхайн өсөлт ирэх жилийн эдийн засгийн өсөлтийг голлон тэтгэх хүлээлттэй. Гадаадын шууд хөрөнгө оруулалт, экспортын орлогын өсөлт эдийн засгийн дотоод эргэлтийг нэмэгдүүлнэ гэж Монголбанкны зүгээс харж байна. 2021 ондоо багтаад уул уурхайн бус салбарууд цар тахлын өмнөх үедээ орвол цаашид илүү өсөлттэй байна гэж төсөөлж байна” гэдгийг хэллээ.