Шатахууны нийлүүлэлт даваа гаргаас хэвийн горимд шилжинэ

АМГТГ-ын орлогч дарга Ц,Эрдэнэбаяр шатахуун импортлогч компаниудтай  уулзалт хийж, ирэх даваа гарагт шатахууны борлуулалтыг хэвийн горимд оруулах үүрэг чиглэлийг өгчээ. Энэ хүрээнд компаниудын зүгээс хэвийн горимд шилжүүлэхээ илэрхийлсэн байна.

Өнөөдрийн байдлаар 1500 тонн шатахууны эхний ээлж буюу 1210 тонн бүхий 20 вагоныг Ангарскийн нефтийн үйлдвэрээс ачиж, Наушки өртөөнд хүргэж байна. Мөн БНХАУ-ын “Петрочайна Интернэйшнл” компанийн Хөх хотын газрын тос боловсруулах үйлдвэрээс 50 вагон буюу 2500 тонн АИ-92 автобензин ачигдаж дуусч байна. Маргааш Хөх хотоос Эрээний боомтын зүгт хөдөлж, ирэх 7 хоногийн дунд үе гэхэд орж ирсэн байна.