Б.Жавхлан: Хүүхдийн мөнгийг сонголттойгоор олгоно

Засгийн газрын ээлжит  хуралдаанаар Төсвийн нэгдсэн төслийг хэлэлцсэн байна. Жил бүрийн аравдугаар сарын 1-нээс өмнө Төсвийн нэгдсэн төсвийг УИХ-д өргөн барьдаг хуулийн зохицуулалттай. Энэ хүрээнд Засгийн газраас2022 оны улсын төсвийн төслийг хэлэлцэн УИХ-д хуулийн хугацаанд нь багтаан өргөн мэдүүлэхээр болжээ.

2022 оны төсвийн төсвийн боловсруулахдаа дараах зорилтуудыг дэвшүүлжээ. 

  • Хөгжлийн төслүүдийг эхлүүлж, хүртээмжтэй өсөлтийг хангаж, экспортыг нэмэгдүүнэ.
  • Үр ашиг, ил тод байдал хариуцлага өгөөжийг нэмэгдүүлэх замаар төрийн өмчит компаниудад бүтцийн өөрчлөлт хийнэ.
  • Ирээдүй өв сангаар баталгаажсан хуримтлалтай монгол хүүхэд, баялагтай эзэн монгол иргэдийг бий болгоно.
  • Халамжаас хөдөлмөрт шилжих бодлогыг үргэлжлүүлнэ.
  • Хувийн хэвшлийн үүрэгтэй чиг үүргийг төр хэрэгжүүлэхээ болино.
  • Төсвийн зарцуулалтын үр ашгийг сайжруулна.
  • Урсгал зардал ихтэй хөрөнгө оруулалтыг зогсооно.
  • Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад онцгой анхаарна.

Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан "Эрдэс баялгийн үнэ сайн байгаа ч нүүрсний экспорт муу байна. Энэ жил 20 сая тонн нүүрс гаргаж чадах эсэх нь эргэлзээтэй байна. Монгол Улс түүхэндээ 2019 онд хамгийн их буюу 36.5 сая тонн нүүрс экспортлож байсан. Ирэх 2022 онд 36 сая тонн нүүрс экспортлохыг зорьж байна. Хүүхдийн мөнгийг халамжаас хуримтлал руу шилжүүлэх бодлогын хүрээнд 2022 оны нэгдүгээр сарын 1-ээс сонголттойгоор өгнө. Хүүхдийн мөнгөө 100 мянган төгрөг хүртэл авч хэрэглэж болно эсвэл хувааж хуримтлуулж болно. Хадгаламжийн даатгалын корпорацид бүрэн даатгагдаж хамгаалагдсан байх болно. 2022 оны нэгдүгээр сараас эхлэн хүүхдийн мөнгөний 50 хувь нь хадгаламж руу шууд шилжиж, үлдсэн хувийг сонголттой олгоно. Халамжийн хэт хавтгайруулах нь эдийн засагт сөрөг талтай тул ийм өөрчлөлтийг шат дараатай хийж эхэлж байна" гэсэн юм.