Чингис хотод 1.5 км автозамыг шинэчилж ашиглалтад оруулжээ

Чингис хотын авто замын шинэчлэлийн ажлын хүрээнд орон нутгийн төсвийн 1,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 1560 метр авто замыг “Харгуй” ТӨХК гүйцэтгэж, замаа нээгээд байна. 

"Харгуй" ТӨХК-аас авто замын шинэчлэлийн ажилд тусгагдсан  баруун дөрвөн замын уулзвараас урагш 800 метр засвар үйлчилгээ, ус зайлуулах шугамын ажил, явган хүний гэрлэн дохио тавих ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэж байгаад бөгөөд компанийн ажилчид хоёр ээлжээр ажиллаж, 24 цагаар зам тавих ажил үргэлжилж байна.