ҮАБЗ-ийн тэргүүн тагнуулынханд ямар чиглэл өгөв?

Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн У.Хүрэлсүх 2021 оны аравдугаар сарын 20-ны өдөр тагнуулын байгууллагын үйл ажиллагаатай танилцав. Ерөнхийлөгчийг дагалдан ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр, Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх, дэслэгч генерал Ц.Тогоо, ҮАБЗ-ийн Ажлын албаны дарга, бригадын генерал Д.Ариунболд нар ажиллажээ.

Ерөнхийлөгчийг тагнуулын дарга, хошууч генерал П.Одонбаатар тэргүүтэй удирдлагууд  хүлээн авч тагнуулын байгууллагын үйл ажиллагааг танилцуулж, мэдээлэл хийсэн байна. Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн У.Хүрэлсүх тагнуулын байгууллагын алба хаагч, бие бүрэлдэхүүнтэй уулзаж, үүрэг чиглэл өгчээ.