Д.Ганбат: М.Энхсайханыг хэмлэгдүүлсэн болохоор уулчлал үзүүлэх асуудлыг У.Хүрэлсүхэд тавьсан хүн нь би

Улсын төвсийг хэлэлцэж буй хариуцлагатай цаг үед улс төрийн уур амьсгалд шуурга дэгдээж буй нэг хүн байна. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат. Мэдээлэл хийх бүрдээ хэн нэгэн гишүүнийг хөөж, АН-ын бүлгээс хассанаа илэрхийлэх болсон тэрбээр саяхан Консул асан Д.Мөнх-Эрдэнийг дэргэдээ зөвлөхөөрөө авсан нь олон нийтийн анхаарлын төвд орсон. Хэдийгээр түүнийг УИХ дахь АН-ын бүлгийн даргын албанаас чөлөөлсөн тухай мэдээллийг Ц.Туваан гишүүн мэдэгдсэн ч одоогоор албан ёсоор баталгаажаагүй байна. 

Тэгвэл гишүүн Д.Ганбат цаг үеийн асуудлаар ISEE.mn сайтад өөр нэгэн асуудлын хүрээнд тодруулга өгчээ. Тэрбээр "М.Энхсайханыг Монгол улсын түүхэн дэхь хамгийн сайн Ерөнхий сайд гэж дүгнэдэг. Түүнийг улс төрийн шалтгаанаар шоронд хорьсон. Танхимаараа шийдсэн асуудлын бурууг ганц энэ хүнд тохоод шоронд явуулсан. 60 насыг нэлээн гарсан хүн. Тиймээс түүнд уучлал үзүүлэхийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс би хүссэн. Тэр хүсэлтийг манай бүлгийн ганц, хоёроос бусад нь дэмжээгүй. Ардчилсан намын бүлгийн гишүүд бүгд гарын үсгээ зурвал уучлал үзүүлэх асуудлыг харгалзан үзье гэж Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлсэн юм. Гэтэл манай гишүүд зураагүй. Миний зүгээс өөрийнхөө эрх хэмжээний хүрээнд хүсэлт гаргаж уучлал үзүүлэхийг хүссэн. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уучлалыг хүлээж авч шийдвэрлэсэнд маш их талархаж байна. Үүнээс болж над руу хүмүүс утсаар ярьж их дарамталсан. Хүний эрхийг хамгаалах асуудлаар дуугарах шаардлага өнөөдөр ч байна. Энэ бүгдээс ойлгочих" гэсэн байна.