С.Энхболд: Шинэ жил, Цагаан сараа хамтдаа баярлацгаая

Эрүүл мэндийн сайд С.Энхболд МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшинтэй уулзаж, цаг үеийн асуудлаар байр сууриа солилцжээ. Уулзалтын үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд Засгийн газраас баримталж байгаа бодлого шийдвэрийг танилцуулсан байна. Тэрбээр “Иргэд дархлаа сэргээх тундаа идэвхтэй хамрагдаж чадвал Эрүүл мэндийн яамнаас ямар нэгэн хөл хорио, хязгаарлалтын арга хэмжээ авахыг дэмжихгүй. Удахгүй болох шинэ жил, цаашлаад Цагаан сараар бүх бизнесүүдээ нээлттэй байлгая, иргэд нь баярлая, аж ахуй нэгжүүд нь орлоготой болъё. Цар тахлыг даван туулахад бүх л талын хамтын ажиллагаа чухал байгаа үед дэмжиж ажиллахаа илэрхийлсэн МҮХАҮТ-ын удирдлагууддаа талархлаа илэрхийлье” гэсэн байна.