О.Амартүвшин: Тооллогын үр дүнд шаардлагатайг нь татан буулгана

Үндэсний статистикийн хорооноос таван жил тутамд явуулдаг аж, ахуйн нэгж байгууллагын тооллогыг зохион байгуулахаар болсныг мэдэгсдэн. Энэ үеэр МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин "Хэрэв бид мэдээллийг цуглуулж чадвал ковидын үед эдийн засгийг сэргээхэд үнэтэй хувь нэмэр болох болно. Тиймээс өмнө нь цаасаар авдаг шиг биш учир ААН, байгууллага, хувиараа бизнес эрхлэгчид тооллогодоо цахимаар хамрагдаж, богино хугацаанд бүртгүүлэх боломжтой давуу талтай учир идэвхтэй хамрагдахыг уриалж байна.

Тооллогын үр дүн нь та бүхний үйл ажиллагааг сэргээх хамгийн бодит хөрс болно. Тооллого цаг үеийн хувьд маш ач холбогдолтой. ААН ажлын байраа хадгалж үлдсэн эсэх, цаашид үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх үү, үйл ажиллагаагаа явуулахад тулгардаг бэрхшээл, төрийн хүнд суртал байдаг эсэхэд хариулт авч өргөнөөр цуглуулсан мэдээлэлдээ цаашдаа анализ хийн, салбаруудыг хэрхэн хөгжүүлэх, төрийн зөв бодлого шийдвэрийн суурь болж, бодитой шийдвэр гаргахад нөлөөлөх болно. Тиймээс жижиг, том гэлгүй цахим хөгжсөн энэ цаг үед бүх ААН, байгууллага тооллогодоо идэвхтэй хамрагдахыг хүсье. Монгол Улсад 200 гаруй мянган ААН бүртгэлтэй байдаг ч идэвхтэй үйл ажиллагаа явуулж, татвараа төлдөг нь 50 хувь нь. Тооллогын үр дүнд татварын ерөнхий газартай хамтран ажиллаж шаардлагатайг нь татан буулгана.