О.Батнайрамдал: Шатахуун нэг удаад нэмэгдэх дээд хязгаар 100 төгрөг

АИ-92 шатахууны үнийг чөлөөлөхөөр шийдэж байгааг Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал мэдэгдлээ. Энэхүү шийдвэрийн хүрээнд хэд хэдэн давуу тал бий болно хэмээн тооцоолжээ. Үүнд:  

  • Төр шатахууны үнэд оролцохгүй
  • Дэлхийн зах зээл дээрх шатахууны үнийн өсөлтийг дагаж үнэ хөдөлнө
  • Үнийн огцом өсөлт бий болгохгүйн тулд сүүлийн зургаан сарын үнийг дундчилдаг болно. Дэлхийн зах зээлд үнэ өсөхөд иргэдэд огцом өсөлтийг мэдрүүлэхгүй буюу зах зээлд шок үүсгэхгүй байх нөхцөл бүрдэнэ
  • Нэг удаад нэмэгдэх дээд хязгаар 100 төгрөг байна
  • Төсвийн ачаалал дарамт буурна
  • Шатахуун импортлогч компаниуд зах зээлийн зарчмаараа, төрийн дарамтгүй ажиллах нөхцөл бүрдэнэ гэж тооцож байна. 

АИ-92-оос бусад төрлийн шатахууны үнэ манайд зах зээлийн зарчмаараа тогтож байгаа юм.