"Ачаа барааг тав орчим саяар татаж байна"

Зам, тээврийн хөгжлийн яам болон Гаалийн ерөнхий газар, Авто тээврийн үндэсний төвөөс долоо хоногийн мягмар, баасан гарагт хилийн боомтуудын нөхцөл байдлын талаар танилцуулж эхэлсэн. 

Тус яамны хэлтсийн дарга Г.Гантулгын хэлснээр Эрээн-Зам-Үүд боомтоор ачаа бараа оруулаад 10 хонож байна. Энэ хугацаанд улсын хилээр 9857 тонн ачаа бараа нэвтрүүлсэн. Эрээн -Замын-Үүд боомтын үйл ажиллагаа жигдрээд, хэвийн байдалдаа орох магадлалтай байгаа аж. 

Мөн "Ачаатай орсон чингэлгийг татах ажлыг хийж байна. Энэ төрлийн барааг түрүүлж оруулах зохицуулалт хийгээгүй. Гаалийн бүрдүүлэлтэд орсон дарааллаар нь оруулж байгаа. Замын-Үүд боомтоор нэвтэрсэн 504 орчим нэр төрлийн бараа бүтээгдэхүүн байна. Одоогоор бүрдүүлэлт хийгдээгүй 51 чингэлэг хүлээгдэж байна. Одооноос бүрдүүлэлт хийх байх. 549 чингэлэгээс Улаанбаатар төмөр замаар 47 чингэлэг орж ирсэн. Өргөн царигаар Эрээн өртөөнөөс бараа бүтээгдэхүүн татан авах боломжийг судална. Нарийн царигаас БНХАУ-руу явах ачаа өгөх чиглэлээр хамтарч ажиллaна. Эцсийн шийд хараахан гараагүй байна. Хоногт есөн галт тэрэг өгч байна. Үүнийг нэмэгдүүлнэ. Тээвэрлэлтийн тарифын хувьд, Эрээнээс 0 цэг хүртэл 1 сая 800 мянган төгрөгийн зардал гарч байна. 0 цэгээс худалдан авагчид ачилтын төлбөр төлдөг. Нэг ачаатай чингэлэг дунджаар 200 орчим мянган төгрөг. Эрээнээс Замын-Үүд хүртэл хоёр сая хүртэлх төгрөг төлж байна. Замын-Үүдээс Улаанбаатар хүртэл жолооч нар 2.5- 3.5 сая хүртэлх мянган төгрөгөөр татаж байна. Тэгэхээр дунджаар таван сая төгрөгөөр ачаа барааг татаж байна" гэдгийг онцоллоо.