"Хилээр оруулж ирсэн ачааны 60 хувь нь барилгын материал"

Замын-Үүдээр нэвтрүүлж буй ачаа тээврийн асуудлаар Боомтын зөвлөлөөс ээлжит мэдээллээ хийлээ. Одоогийн байдлаар нийт 767 чингэлгийг оруулж иржээ.

Мэдээллийн эхэнд "Замын-Үүдийн чингэлгийн тээвэр амжилттай, саадгүй явж байна. Тээвэр зуучийн үнэ өртгийг шийдэх зорилгоор хоёр талдаа нээлттэй платформ байгуулах талаар БНХАУ-ын талтай хамтарч ажиллахаар ярилцаж байна. Нээлттэй платформд бүртгэгдсэн карго, ачаа тээврийн зуучлагчид цаашдаа ажиллах юм. Ингэснээр үнэ өртөг хаана өсч, буурч байгаа нь ил тод болно. Өнөөдрийн байдлаар 767 чингэлэг ачааг улсын хилээр оруулж ирсэн байна. Орж ирж байгаа бараа материалын 60 орчим хувийг барилгын материал бүрдүүлж байна" гэдгийг Зам тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ хэллээ.

Харин "Өнгөрсөн долоо хоногт бид мэдээлэхэд метр квадрат ачааны үнэ 1800-2000 юань байсан бол энэ долоо хоногт 1600-1800 юань болж буусан"-ыг Шадар сайдын зөвлөх Ц.Мөнхбаатар онцлов.