2.3 тэрбум ам.долларын өрийн задаргаа

"Эрдэнэс Оюутолгой" компанийн гүйцэтгэх захирал Н.Цэрэнбат Туркойз Хилл Ресурс компанийн Санхүү эрхэлсэн захирал Люк Колтон нар Оюу Толгойн 34 хувьд ногдох Монголын Засгийн газрын “Өрийг хүчингүй болгосон тухай болон одоогийн үлдэгдэл төлбөрийн тухай” батламжид гарын үсэг зурсан. Ингэснээр Оюу Толгой төсөл 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглэсэн юм. Өөрөөр хэлбэл, 2011 оны арваннэгдүгээр сараас 2021 оны гуравдугаар сар хүртэлх зээлийг хүчингүй болгожээ.