Аж үйлдвэржилтийн сэргэлтийн ерөнхий төлөвлөгөөг хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаанаар үргэлжилж байна. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ. Үүнд:

  • Коронавируст халдвар цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээ,
  • Монгол Улсын хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулж, экспорт, импортын барааны ачаа тээврийг эрчимжүүлэх ажлын явц,
  • Төсвийн хөрөнгө оруулалтын худалдан авах ажиллагааны явц, хэрэгжилт, санхүүжилтийн гүйцэтгэл,
  • Аж үйлдвэржилтийн сэргэлтийн ерөнхий төлөвлөгөө,
  • Эрчим хүчний сэргэлтийн ерөнхий төлөвлөгөө зэрэг 10 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөөд байна.