Ачаа тээвэр 18.5 хувиар буурчээ

Улсын хэмжээнд өнгөрсөн онд бүх төрлийн тээврээр 49.2 сая тонн ачаа тээвэрлэсэн байна. Энэ нь өмнөх оноос 18.5 хувь буурсан үзүүлэлт юм. Үүнд авто тээврээр тээсэн ачаа 41 хувь буурсан нь голлон нөлөөлсөн байна. Түүнчлэн бүх төрлийн тээврийн орлого 2021 онд 1.4 их наяд төгрөг болж, өмнөх оноос 7.5 хувь буурчээ. Авто тээврийн орлого 26.7 хувьтай байгаа нь бүх төрлийн тээврийн орлого буурахад нөлөөлсөн байна.