201 дүгээр тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэхийг үүрэг болгожээ
Алганы хээ судлаач гэх Нишида Кейчирог алдабан гаргажээ
Япон улсын иргэн 32 настай алганы хээ судлаач гэх Нишида Кейчирог энэ сарын 18-нд Монгол Улсын хилээр албадан гаргажээ. Тэрбээр энэ сарын 15-нд Монгол Улсын хилээр орж ирэхдээ аялал жуулчлалын зорилгоор хэмээн виз хүсч авсан гэнэ.
Гадаадын иргэн харьяатын газраас тухайн иргэнийг шалгахад ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулж байсан нь тогтоогдсон тул ийнхүү албадан гаргасан байна. Япон улсын тухайн иргэн нь аялал жуулчлалын зориулалттай визээр Монголд ирсэн мөртөө бусдын алганы хээг үзэж мөнгө олж бизнес хийж байжээ.