50 машинд 20 тн-ын 31, 40 тн-ын 32 чингэлэг ачааг оруулжээ

Замын-Үүд авто замын боомт, ачаа тээврийн асуудлаар Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ё.Жаргалсайхан “Замын-Үүдийн боомтоор өдөрт 60-70 чингэлэг ачаа орж ирж байна. БНХАУ-аас оруулж ирж буй ачаа чингэлгийн асуудал өмнөхөө бодвол жигдэрсэн. Хилээр оруулж буй тоог нэмэгдүүлэхийн тулд БНХАУ-тай ярилцаад чингэлэг байршуулж байгаа талбайг томсгох зураг төслийн ажил гүйцэтгэж байна. 

Чингэлгийг хоёр талдаа ариутган хил нэвтрүүлж байна. Өдөрт солилцож байгаа чингэлгийн тоог нэмэгдүүлэхийн тулд ариутгалын төхөөрөмжийг сайжруулах шаардлагатай. Нэгдүгээр сарын 11-нээс чингэлэг солилцож эхэлсэн. Энэ сарын 24-нийг хүртэл нийт 1798 машинд 20 тн-ын 1081, 40 тн-ын 1251 чингэлэг ачааг оруулж ирсэн. Өчигдөр 50 машинд 20 тн-ын 31, 40 тн-ын 32 чингэлэг ачааг оруулж ирсэн” гэв.