Армандо Торрес ажлаа хүлээлгэн өгчээ

Монголын уул уурхайн салбарын томоохон төлөөлөл Оюутолгойн гүйцэтгэх захирал Армандо Торрес ажлаа хүлээлгэн өгчээ. Үүнтэй холбогдуулж, Гүнийн уурхайн төслийн захирал Жан Ван Тондер дараагийн удирдлагыг томилтол уг албан тушаалыг давхар гүйцэтгэж эхэлжээ. Одоогийн байдлаар Оюутолгой компанийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс Армандо Торресийн оронд хэнийг томилох шийдвэрээ хараахан гаргаагүй байгаа гэнэ.

Армандо Торрес нь 2017 оны тавдугаар сард Оюу Толгойн Гүйцэтгэх захирлаар томилогдсон байдаг. Тэрбээр 2016 оноос эхлэн тус компанийн ТУЗ-ийн гишүүнээр ажилласан байгаад наймдугаар сараас Рио Тинто компанийн Оюу Толгой хариуцсан захирлаар ажилласан нэгэн.