Эсгий тоглоомоос эхтэй "Narkhan Felt" брэнд

Хийж бүтээх хүсэл мөрөөдлөөр дүүрэн өрхийн болон үндэсний үйлдвэрлэл эрхэлж "БРЭНД БҮТЭЭСЭН БҮСГҮЙЧҮҮД"-ийг онцолдог цуврал нийтлэлдээ Г.Золзаяаг урьсан юм. Отгон охиноо өлгийдөн авч одонтой ээжүүдийн тоог нэгээр нэмсэн эгэл даруухан бүсгүй эсгий гутлын "Narkhan Felt" брэндийг үүсгэн байгуулжээ. АШУИС-ийг төгсч эмч мэргэжил эзэмшиж эрүүлийг хамгаалах салбарт ажиллаж байгаад жирэмсний амралтаа авсан цагаас хойш өнөөдрийг хүртэл гар урлалын бүтээл урлаж, бусдад өөрийн сурсан мэдсэнээ түгээж байна. Бага байхын шинийг эрэлхийлэгч, бүтээлч сэтгэхүйтэй хүүхэд байсан гэнэ. "Хувцасныхаа стилийг өөрчилж, оёж өмсөнө. Гар урлалд их дуртай. Үзэгний саваа хүртэл чимэглэж хэрэглэнэ. Анх ноос, эсгий хоёрыг хооронд нь ялгадаггүй байлаа. Эсгий урлалтай танилцсан түүх хүүхдүүдтэй минь холбогдоно. Хүүхдүүддээ эсгий гутал авах гэхээр хэт их үнэтэй. Тэгсэн хэрнээ хольцтой, чийг татаад байсан. Тэр үеэс ноосыг судалж эхэлсэн. Монголчууд эрт дээр үеэс эсгий гэртээ амьдарч, цагаан гутлаа өмссөөр ирсэн. Эрүүл мэндэд ч ээлтэй органик учраас хийж сурахыг илүүд үзэж, Ариунаа багшийнхаа онлайн сургалтад суусан. Жилийн ангид суралцаж, төгссөн" гэв. 

Ажлыг хийхэд дадлага, туршлага чухал. Г.Золзаяа эсгий тоглоом, декороор брэндийнхээ суурийг тавьжээ. Түүний дараа охиндоо зориулж бойтог хийж эхэлсэн байна. Эгдүү хүргэм загварлаг эко бойтгийг харсан ойр тойрныхон хүмүүс захиалга өгнө. Чанарыг эрхэмлэхийн зэрэгцээ чамин загварлаг хийхийг илүүд үзэж, пэйж хуудас нээж, онлайн орчинд захиалга авч, ажлынхаа хүрээг тэлжээ. Анх гэрийнхээ нэг өрөөнд эхлүүлсэн бичил бизнес өнөөдөр үр өгөөжөө өгч үндэс мөчир салаалж цехийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг болсон байна. 

1 хүн болон цэцэг гэх мэтийн зураг байж болноЭэжүүд бүхэн хүүхдэдээ чийг татдаггүй гутал өмсүүлэхийг илүүд үзэж, эрэл хайгуул хийдэг. "Хүүхдийнхээ эрүүл мэндийг нэгдүгээрт тавьдаг. Тиймээс арьсан, нэхий дотортой хамгийн сайн гэсэн гутлыг худалдаж авдаг байсан ч санаанд хүрдэггүй байлаа. Гэтэл эсгий бойтгийг хөл нүцгэн өдөржин өмсүүлсэн байхад жиндэхгүй, даарахгүй, чийг татаагүй байгаа нь сэтгэлд нийцсэн. Зөвхөн гэртээ гэлтгүй өнгөрсөн өвөл өмсүүлсэн. Малынхаа ноосыг ашиглаж, эсгий гутал хийж түгээн дэлгэрүүлж, түүчээлэх хүсэлд хөтлөгдөн брэнд бүтээсэн. Хятадаас орж ирдэг чанаргүй чийг татдаг гутал өмсч байснаас баялаг бүтээж буй үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжээсэй гэж боддог" гэлээ.

Техник технологи хурдацтай хөгжихийн хэрээр ноосны үйлдвэрийн боловсруулалт сайжирч тэр хэрээр хээнцэр загварлаг эсгий гутал трэнд болж, залуус өдөр тутамдаа жилийн дөрвөн улиралд өмссөөр байна. Эсгий гутлыг гар аргаар хийнэ. Эхлэхээс төгсгөл хүртэл бүх шат дамжлага хүний гараар бүтнэ. Тоног төхөөрөмж ашиглахгүй. Г.Золзаяа одоогоор ганцаараа цехээ ажиллуулж байна. Бүгдийг өөрөө нэгбүрчлэн хариуцан хийдэг гэсэн үг. Өдөрт 1-5 гутал хийх хүчин чадалтай. Сайны хажуугаар саар гэгчээр цэвэр ноосоор хийдэг үйлдвэрлэгчид олон байхад хольцтой ноос, эсгийнцэр оролцуулдаг нь ч бий. Тиймээс хэрэглэгчид зөв сонголт хийх нь чухал юм. "Narkhan Felt" брэндийн хүүхдийн бойтог 20-45, гэрийн шаахай 60, өдөр тутамд өмсөх боломжтой гутал 80, эсгүүрийн болон өвлийн загвар 120-180 мянган төгрөгийн үнэлгээтэй.

хөлийн өмсгөл гэх мэтийн зураг байж болно

Жирэмсний амралттай гэртээ хүүхдүүдээ харж байгаа түүнд шууд бизнес эхлүүлэх их хэмжээний мөнгө байсангүй. Тиймээс ханийнхаа цалингаас 500 мянган төгрөг авч, ажлаа эхлүүлсэн нь амжилт дагуулжээ. "Түүхий эдээ худалдан аваад эхлүүлсэн. Борлуултаасаа бүтээгдэхүүнд хэрэглэгдэх орц материал худалдан авч эргэлдүүлэх зарчмаар ажилласан. Эхний найман сар ашиггүй буюу бүтээгдэхүүнээ худалдаанд гаргаж, танигдах маркетинг хийсэн. Бизнес тэмцээнд оролцож хоёрдугаар байранд орж, мөнгөн шагналаар шагнуулсан. Шагналаараа урлангийнхаа тохижилт, тавилга зэрэгт ашигласан. Урлангаа найзтайгаа хамт ажиллуулдаг. Түрээсээ ч хувааж төлдөг. Сургалт явуулж байгаа. Ээжүүд гэрийнхэндээ эсгий шаахайг нь өөрийн гараар хийж өгөхийг хүсдэг. Нэгийг худалдаж авах үнээрээ сургалтад суугаад хийсэн гутлаа аваад явна. Гэртээ очоод хийх гэхээр чадахгүй бол буцаж ирээд заалгаад хажууд хийх бүрэн боломжтой" гэсэн юм.

хөлийн өмсгөл гэх мэтийн зураг байж болно

Сургалтад суусан шавь нараас нь эсгий урлалын бизнес хийж, өрхийн хэрэгцээгээ хангадаг хүмүүс ч байгааг хэлж байлаа. Хоёр хоногийн сургалтын төлбөр 70-90 мянган төгрөгийн үнэтэй.

Малынхаа ноосоор бүтээгдэхүүн хийдэг учир материалын хомсдолд орно гэж огт байхгүй. Шавхагдашгүй арвин их баялаг. Цар тахал гарч хил хаалттай байснаас шалтгаалж улны цавууны асуудал тулгарснаас өөр асуудал үүсээгүй. Үйлдвэрийн үйл ажиллагаа тогтвортой, худалдан авагчийн хүсэлд нийцүүлэхээс гадна цор ганц загварыг урладаг байна. "Баярлалаа гэсэн үгийг сонсоод урамшиж, урагшлах эрч хүч авна. Шүүмжлэлийг ч хүлээн авч, ажилдаа бодитоор тусгадаг. Шүүмжлэгчид хөгжүүлэгч байдаг. Хүн ямар нэгэн зүйлийг чин сэтгэлээсээ хийж байвал шагналаа заавал авна. Ирэх жилийн зорилго сургалтынхаа хүрээг тэлж, 10 ажилтантай болж, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд шилжих юм" гэв.

Зургийн тодорхойлолт алга байна.

хөлийн өмсгөл гэх мэтийн зураг байж болнохөлийн өмсгөл гэх мэтийн зураг байж болнохөлийн өмсгөл гэх мэтийн зураг байж болнохөлийн өмсгөл гэх мэтийн зураг байж болнохөлийн өмсгөл гэх мэтийн зураг байж болнобичвэр гэх мэтийн зураг байж болнохөлийн өмсгөл болон "Narkhan Felt" гэсэн бичвэр гэх мэтийн зураг байж болнохөлийн өмсгөл болон дотор гэх мэтийн зураг байж болнохөлийн өмсгөл гэх мэтийн зураг байж болно