Д.Оюунхорол: Монгол Улс дэлхийн гүүр болох бүрэн боломжтой

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Хөшигийн хөндийд чөлөөт бүс байгуулах тухай төслийг хэлэлцлээ. Энэ үеэр Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны дарга, Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Д.Оюунхорол гишүүдийн асуултад хариулсан юм.

Тэрбээр "Ерөнхий сайдын зүгээс олон улсын жишиг стандарт нийцүүлэх бодлого баримталж байгаа. Стратегийн байрлалын хувьд Монгол Улс дэлхийн гүүр болох бүрэн боломжтой. Олон чөлөөт бүстэй өрсөлдөж, томоохон хөрөнгө оруулагчдыг татах юм. Олон улсын санхүүгийн төвүүдийн хуулийг судалж байна. Удахгүй танилцуулга төсөл боловсруулна. Гишүүдийн зүгээс санал тавьсан. Тэдэнтэй уулзсан. Аль болохоор оновчтой хурдан ажиллах шаардлагатай байна" гэсэн юм.