Орон сууцны 1 м.кв талбайн дундаж үнэ 3.12 сая төгрөг болжээ

Үндэсний статистикийн хороо болон Монголбанк хамтран орон сууцны үнийн хэлбэлзлийг тодорхойлсон байна. Улаанбаатар хотод шинээр ашиглалтад орсон орон сууцны үнэ 2022 оны гуравдугаар сард өмнөх оны мөн үеэс 20.4 хувиар, өмнөх сараас 3.7 хувиар тус тус өсчээ.
Өнгөрсөн сард шинэ орон сууцны 1 м.кв талбайн дундаж үнэ 3.12 сая төгрөг болсон байна.Байршлаар нь ангилбал Хан-Уул дүүрэгт хамгийн өндөр буюу 3.39 сая төгрөг.Хуучин орон сууцны хувьд өмнөх жилээс үнэ нь 29 хувиар өсөж, 1 м.кв талбайн дундаж үнэ 3.05 сая төгрөг болжээ. Хуучин орон сууцны үнэ Чингэлтэй дүүрэгт хамгийн өндөр буюу нэг метр квадрат нь 3.75 сая төгрөг байгаа юм.