Цаг хугацаа чамайг хүлээхгүй

Цаг хугацаа яг л харвасан сум мэт өнгөрнө. Намайг, чамайг биднийг хүлээхгүй. Цагийн зүү чиг чаг цохилж, өдөр хоног, сар, жил алсран одно. Тиймээс та төлөвлөсөн ажлаа өнөөдрөөс эхлүүл. Сэтгэлдээ төсөөлсөн зүйлээ бодитоор цаасан буулга. Төлөвлөгөө маш чухал. Тэгээд хүссэн ажлаа хэрхэн яаж эхлүүлэх талаар бод. Ганц зүйлд хүлэгдэж, хүсэл мөрөөдлөө орхиж болохгүй. Гарц, гаргалгаа байж л таараа. Ирж, хай эхлүүл. Эцсийн хүртэл тууштай яв. Хүнд хэцүү үе тохиолдоход бүү шантар. Энэ үеийг л давчуул илүү сайхан боломж гарч ирнэ гэж бод. Бодол биеллээ олдог. Тархиндаа төсөөлснөө бодит болгохын тулд зогсолтгүй хөдөлмөрлө. Ямар нэгэн зүйлд хүлэгдэж болохгүй. Чамайг хэн ч дэмжихгүй байж болно. Дэмжих ч албагүй. Бусдын дэмжлэгээр боссоноор бор зүрхээрээ зүтгэсэн нь хавь илүү. Зөв зүг рүү тэмүүлж байхад чиглүүлэгч хүч чиний урдаас угтана. Хэнд ч бүү гомд. Хэн нэгэнд өглөгтэй, өртэй юм шигамьдрахаас татгалз. Чиний бүтээсэн орон зай руу хэн ч нэвтэрч чадахгүй болтол бүх зүйлд өөрийн үнэ цэнийг шингээ. Ирээдүйн их замналынхаа зураглалыг сэтгэлдээ зурчихсан л бол бүтдэг л юм. Гагцхүү хөрөнгө, мөнгө гэсэн зүйлд бүү хүлэгд. Чиний хүсэл мөнгөнөөс үнэтэй тул боломж хаа нэгтэйгээс намайг ашиглаач гээд гарч ирнэ. Тиймээс цагийн юм цагтаа. Цаг хугацаа чамайг хүлээхгүй. Аливааг эхлүүлээд шууд үр дүнд хүрэхгүй. Хэдэн жилийн хичээл зүтгэл, нөр их хөдөлмөрийн шимээр хүсэл мөрөөдөлдөө хүрдэг юм шүү. Алив,яг одоо бос, ажлаа эхлүүл, амжилтын зам урд чинь зурайж байна.
                                                                                                                                                         С.Ичинхорлоо